Өнөөгийн дэлхийн чансаанд манай сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эрэгтэй шигшээ баг 10 дугаарт, эмэгтэй шигшээ баг 17 дугаарт эрэмбэлэгдээд байгаа.
"Happiness center"-т сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр дэлхийн өндөр түвшинд тоглон амжилт гаргаж байгаа баг тамирчдад гарын бэлэг болгож сагсны бөмбөг өчигдөр гардуулж өгсөн байна. Манай улсын шигшээ багууд өнгөрсөн улиралд болсон Ази тивийн АШТ болон Дэлхийн Их дуулга Гран при тэмцээнд амжилттай оролцож 2018 оны ДАШТ-д оролцох эрхээ аваад байгаа юм.
Мэргэжлийн Лигийн тэмцээнүүд ирэх амралтын өдрүүдээс Сөүл хотноо болох Goyang Гран при тэмцээнээр эхэлнэ. Манай улсын хувьд ФИБА 3х3 мэргэжлийн лигийн “Улаанбаатар Гаруда” болон “Ховд” гэсэн хоёр багтай бөгөөд тэд маргааш шинэ улирлын тэмцээнд оролцохоор БНСУ-ыг зорьж байгаа. Сөүлийн тэмцээний дараа Хятадын Нанжинд энэ сарын 21-22-нд Гран при тэмцээн болно. Улмаар БНХАУ-д 4, ОХУ, Австрали, Монголд тус бүр нэг Гран при тэмцээн 4, 5, 6 дугаар сард болох юм.