Монгол бөхийн ноён оргилуудын нэг Дархан аварга бурхан болоод удаагүй байгаа энэ үед Л.Чинбат, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар суудлаа булаацалдаад байна. Д.Бат-Эрдэний тэргүүлж буй холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал зарласан бол уг хурлын үеэр Л.Чинбатын холбооны төлөөлөл орж ирэн гал дээр тос нэмлээ.
Үүсээд байгаа нөхцөлд байдалд Монгол Улсын Дархан аварга Х.Баянмөнх үзэл бодлоо илэрхийлэхдээ өөрийг нь үл хүндэтгэсэнд гоморхож үг хэлэхдээ "Ер нь бол би их баяртай байна. Бөхийн холбоо бол хөгшин залуу гэхгүй бүх бөхчүүдийн нэгдэх ёстой газар. Зарим хүн намайг насны буянаа эдлээд дуугай сууж бай гэж хэлсэн байна. Тэр хүнд хандаж хэлэхэд би дахиад 10 жил шинжлэх ухаан, бөхийнхөө үйл хэрэгт зүтгэх чадалтай байна. Сая Магалжав "Залуучууд бид бөхөө авч явна" гэж хэллээ. Үгүй ээ. Залуу хөгшингүй авч явна. Миний отгон хүүхдээс насаар бага хүүхдүүд байж сая намайг ороод ирэхэд хүндлээд наашаа суу гэж болно доо. Тэгсэнгүй. Хөгшин хүн юу ч хийхгүй чимээгүй сууж байх ёстой гэсэн буруу ойлголт, буруу хүмүүжилтэй болчихсон байна. Намайг хөгшин гэж голоод байгаа хүмүүст хэлэхэд би болоогүй одоо курст сурах гэж байгаа. Монгол бичиг сурах гэж байна. Намайг хөгшин гэж дарамтална гэвэл гонжийнжоо шүү. Би үндэсний бөхийнхөө төлөө нүд аних хүртлээ тэмцэнэ" гэлээ.