Өнөөдөр олон улсын хүүхдийн номын өдөр. 1967 оноос эхлэн Хүүхдийн номын олон улсын зөвлөлийн шийдвэрээр аугаа их хүүхдийн зохиолч Ханс Кристиан Андерсений төрсөн өдрийг буюу 4 дүгээр сарын 2-ныг олон улсын хүүхдийн номын өдөр болгон дэлхий нийтээр тэмдэглэж ирсэн түүхтэй. Хүүхдийг номтой нөхөрлүүлэх зорилготой энэ өдрийг дэлхийн нийтээр 34 дэх удаагаа тэмдэглэж байна. Энэ өдрийг зарим улс оронд хүүхдийн номын үзэсгэлэн гаргаж, хүүхдүүдэд ном үнэгүй бэлэглэх зэргээр тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Олон улсын хүүхдийн номын өдрийн зорилго нь хүүхдэд бага наснаас нь номонд дуртай болгон хүмүүжүүлэх явдал юм. Манай улсын хувьд хүүхдийн зохиолчид хуруу дарам цөөн байдаг. Эрхэм уншигч та энэ өдөр хүүхэддээ нас сэтгэхүйд тохирсон ном авч өгөөд, орой унтахад нь уншиж өгч заншвал оюуны томоохон хөрөнгө оруулалт хийж буй явдал юм.