Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын гуравдугаар улирлын амралт өнөөдрөөс эхэлж байна. Дөрөвдүгээр улирлын хичээл ирэх сарын 1-нд эхлэх юм.
Харин аймаг, сум, багийн сургуулиуд энэ сарын 26-наас ирэх сарын 8-ыг хүртэл амарна.
2017-2018 оны хичээлийн шинэ жилийн эхэнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гуравдугаар улиралд 3 дугаар сарын 23-наас 4 дүгээр сарын 5-ны хооронд амраах хуваарьтай байсан ч өнгөрсөн сарын 6-нд БСШУС-ын сайдын тушаалаар амралтын хуваарьт өөрчлөлт орсон юм.
Сайдын тушаалаар хичээлийн жилийн зуны амралтын хуваарь ч өөрчлөгдөж өмнө нь зуны амралтыг бага анги 5-р сарын 25-наас дунд, ахлах анги 6-р сарын 8-наас амрах хуваарьтай байсан бол шинэчилсэн тушаалаар бүх сургуулийн 1-2 дугаар ангийн сурагчид 6 дугаар сарын 1-нээс, 3-5-р ангийнхан 6-р сарын 8-наас, 6-12 дугаар ангийн сурагчид 6-р сарын 15-наас амрахаар боллоо.