1000 инженер хөтөлбөрийн хэрэгжүүлэгч байгууллагууд
- Тайваний боловсролын ГЭРЭЛ төв /Улаанбаатар хот, урт цагаан, Монгол Тайваний төв 5 давхарт 504 тоот/ мөн
- ОЛОН УЛСЫН БОЛОВСРОЛЫН ТЭТГЭЛЭГТ ТӨВ /Улаанбаатар хот, Монголын залуучуудын холбоо 3 давхарт 318 тоот/ нар хамтран хэрэгжүүлнэ.
1000 инженер хөтөлбөрийн хэрэгжих хугацаа
2018-2020 он хүртэл 3 жилийн хугацаанд хэрэгжинэ
1000 инженер хөтөлбөрийн зорилго, зорилтууд
Монгол хүн л Монголоо хөгжүүлнэ. Монгол улсын хөгжлийн ирээдүй болсон оюутан залуусаа Тайвань, БНХАУ-д өндөр мэдлэг, ур чадвартай академик англи, хятад хэлтэй инженер, техник технологийн мэргэжилтэн, эрдэмтэн судлаач болгож бэлтгэх, тэдгээрийг чанаржуулах, Монгол инженер, Монгол техникч, Монгол технологич, Монгол судлаач эрдэмтдийн мэдлэг боловсролыг, дэлхийд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бэхжүүлэх, чанарыг сайжруулахад тус хөтөлбөрийн гол зорилго, зорилтууд оршиж байгаа юм.
Тайваний боловсролын ГЭРЭЛ төвийн үүсгэн байгуулагч Энхбаярын ГЭРЭЛБАЯР
Манай Тайваний боловсролын ГЭРЭЛ төв нь 2018-2020 хүртэл 3 жилийн хугацаанд ТАЙВАНЬ болон БНХАУ-н шилдэг их дээд сургуулиудтай хамтран 1000 инженер хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллах болсондоо баяртай байна. Тус хөтөлбөрийн хүрээнд ТАЙВАНЬ улсын шилдэг 50 их дээд сургуулийн 10 их, дээд сургуульд, БНХАУ-н шилдэг 100 их дээд сургуулийн 20 их, дээд сургуульд 100% тэтгэлэгтэй Монгол улсын оюутан залуусыг Бакалавр, Магистр, Докторт суралцуулах хөтөлбөр юм. Тус 1000 инженер хөтөлбөрийг Монголын залуучуудын холбооны ОЛОН УЛСЫН БОЛОВСРОЛЫН ТЭТГЭЛЭГТ ТӨВ-тэй хамтран хэрэгжүүлэх юм.
-Та Тайваний боловсролын ГЭРЭЛ төвийнхөө талаар мэдээлэл өгнө үү.
-Манай Тайваний боловсролын ГЭРЭЛ төв нь үйл ажиллагаа явуулаад 4 жил гаран болж байна. Энэ хугацаанд нийт 200-аад оюутан залуусыг Тайвань болон БНХАУ-н их, дээд сургуулиудад 100% тэтгэлэгтэй суралцуулсан байна. Мөн цаашид 1000 инженер хөтөлбөрийн хүрээнд 1000 оюутан залуусыг тэтгэлэгтэйгээр Тайвань улс болон БНХАУ-д Бакалавр, Магистр, Докторт суралцуулах юм.
Манай төв нь Тэтгэлэгт хамруулахаас гадна Бид оюутан залуусдаа тэтгэлгээ хэрхэн хамгаалж суралцах талаар бүх төрлийн сургалтыг давхар явуулдаг. Үүнд: Гадаад багштай хятад, англи хэлний сургалт, Олон улсын стандартын дагуу Мастер, Докторын судалгааны ажил хэрхэн бичих сургалт, Олон улсын эрдэм шинжилгээний хуралд судалгааны ажлаа хэрхэн амжилттай танилцуулах сургалтуудыг давхар явуулдаг.
-Та Тайвань болон Хятад улсын талаар мэдээлэл өгнө үү. Яг ямар ямар тэтгэлэгт хөтөлбөрүүдэд оюутан залуусыг хамруулдаг вэ?
-2017 онд Тайвань улс эдийн засгийн үзүүлэлтээрээ 190 улсаас 22-т эрэмбэлэгдсэн байдаг. 23 сая гаран хүн амтай байгалийн баялаг гэх зүйлгүй энэ улс өнөөдөр Техник, Технологи, Эдийн засгийн хувьд ямар хурдацтай хөгжиж байгааг бид бүхэн мэдэж байгаа. Мөн Манай урд хөрш буюу БНХАУ бол Дэлхийн 3-дагч том эдийн засаг.
Энэ 2 улс аль аль нь аж үйлдвэржсэн улс юм. Аж үйлдвэржсэн гэдэг бол тэнд ямар их инженерийн мэдлэг, инноваци, шинжлэх ухааны мэдлэг, туршлага, үйлдвэрлэл байгааг харуулж байгаа юм. Энэ мэдлэгээс Монгол улсын ирээдүй болсон оюутан залуус зайлшгүй суралцах шаардлагатай юм. Суралцах суралцахдаа тухайн улсуудын Засгийн газар болон тухайн улсын их дээд сургуулиас олгодог тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж суралцах нь бид бүхний зорилго юм.
Манай улс шиг байгалийн баялаг ихтэй улс оронд Инженерийн мэдлэг хамгийн чухал юм. Бид БНХАУ-ын засгийн газрын тэтгэлэг, БНХАУ-ын мужийн тэтгэлэг, БНХАУ-ын их, дээд сургуулийн тэтгэлэг, Тайвань улсын засгийн газрын тэтгэлэг, Тайвань улсын Их, дээд сургуулийн тэтгэлэгт хамтын ажиллагаатай их, дээд сургуулиудад аа оюутан залуусыг 100%-н тэтгэлэгтэйгээр Бакалавр, Магистр, Докторт суралцуулж байна.
-Яг ямар төрлийн мэргэжлээр Монгол инженерүүд Тайвань болон БНХАУ-д боловсрол эзэмших вэ?
-1000 инженер хөтөлбөрт хамрагдсан Оюутан залуус маань дараах мэргэжлүүдээр Бакалавр, Магистр, Докторт 100% тэтгэлэгтэй суралцах боломжтой. Үүнд: Компьютерийн инженер, Электроникийн инженер, Механик инженер, Барилгын инженерчлэл, Байгаль орчны инженер, Геотехникийн инженерчлэл, Архитектур, Био инженер, Биотехнологи, нанотехнологи, Химийн инженер, Аж үйлдвэрийн инженер, Замын инженер, Материал судлал ба инженер, Хяналтын инженер, Машин механизм ба тоолуурын инженер, Компьютерийн технологи, Програм хангамжийн инженерчлэл, Нэгдсэн схемийн инженер, Электроник ба харилцаа холбооны инженер, Мэдээлэл харилцаа холбооны инженер, Цахим Шинжлэх ухаан ба Технологи мөн нийгмийн ухааны чиглэлээр ч суралцах боломжтой.
Үүнд: Бизнесийн удирдлага, Олон улсын харилцаа, Аж ахуйн нэгжийн удирдлага, Логистикийн удирдлага, Хууль, Төслийн менежмент, санхүүгийн менежмент, хүний нөөц, анагаах ухаан, эрүүл мэндийн удирдлага гэх мэт мэргэжлүүдээр Бакалавр, Магистр, Докторт суралцана.
-Тэтгэлгийн ач холбогдол, онцлог, үр өгөөж болон ямар шалгуураар суралцах оюутнуудаа сонгон шалгаруулах вэ?
-1000 инженер хөтөлбөр маань Тэтгэлгийн хүрээнд 100% тэтгэлэгтэй буюу сургалтын төлбөр, дотуур байр, стипэнд буюу сар бүр цалинтай тэтгэлэгт хамрагдах юм. Үндсэн шалгуур нь тэтгэлгээ хамгаалж суралцахыг тухайн оюутнаас шаардана. Тухайн жил, тухайн семестрийн дүн болон оюутны ёс зүй, идэвх чармайлт, сурлагын амжилтаас хамааран тэтгэлэг 50-100% олгогдох нөхцөлтэй. Сурлагын дүн 85%-аас дээш дүнтэй суралцаж байж тэтгэлэгээ хамгаалж суралцана.
Тэтгэлгийн нэг онцлог нь элсэлтийн шалгалт, IELTS TOEFL-н шалгалтын оноо шаардахгүй, хамгийн чухал нь тухайн оюутны сурах хүсэл эрмэлзэл, тэмүүлэл, хувь хүний төлөвшлийг ярилцлага, суралцах төлөвлөгөө бусад бүрдүүлэх материалуудаас хамааран сонгон шалгаруулна.
БНХАУ-д Бакалавр, Магистрт суралцах оюутны хувьд эхний жил нь хэлний бэлтгэл байх юм. Тайвань улсын хувьд Бакалаврын 4 жилдээ хэлний бэлтгэл нь хамрагдсан байдаг. Магистр, Докторт суралцах бол үндсэн ангидаа шууд хамрагдана.
-1000 инженер хөтөлбөрийн талаар хэрхэн холбогдож мэдээлэл авах вэ?
-Тэтгэлэгтэй холбоотой мэдээлэл авахыг хүсвэл Улаанбаатар хот, урт цагаан, Монгол Тайваний төв 5 давхарт 504 тоот Тайваний боловсролын ГЭРЭЛ төв 91913844, 99245231 утсаар мөн Улаанбаатар хот, Монголын залуучуудын холбоо 3 давхарт 318 тоот ОЛОН УЛСЫН БОЛОВСРОЛЫН ТЭТГЭЛЭГТ ТӨВ 99089118, 91113844 утсуудаар холбогдон мэдээлэл авч, 1000 инженер хөтөлбөрт хамрагдаж тэтгэлэгтэй суралцаарай.