Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам /Хуучнаар/, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам хамтран Франц Улсын их, дээд сургуульд хоёр орны Засгийн газрын хамтарсан тэтгэлгээр 10 оюутан суралцуулах сонгон шалгаруулалт явуулж байна.
Тэтгэлэг олгох чиглэл:
• Мастерын ба докторын сургалт /англи болон франц хэл дээр/
• Хоёр талт хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох мал аж ахуй, газар тарилан, аж ахуй, хүнс үйлдвэрлэл, малын эрүүл мэндийн шинжлэх ухаан, биотехнологи, сэргээгдэх эрчим хүч, геофизик, соёл, урлагийн зэрэг мэргэжлээр суралцах бол давуу тал болно.
Тавигдах шаардлага:
• Монгол улсын иргэн байх.
• Франц дахь их дээд сургуульд бүртгүүлэх шаардлага хангасан, Монгол улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын бакалаврын зэргийн дипломтай байх.
• Суралцахаар сонгосон сургууль, хөтөлбөрт тавигдах франц эсвэл англи хэлний түвшингийн шаардлагыг хангасан байх.
Англи хэлний мэдлэг:
• TOEFL-н 40-с доошгүй оноотой байх, эсвэл IELTS шалгалтын 5,5-с доошгүй оноог сүүлийн хоёр жилийн дотор авсан байна.
Франц хэлний мэдлэг:
• DELF (Франц хэлний сургалтын диплом) 2 дахь шатны буюу CECRL –н B2 түвшин.
• DALF (Франц хэлний гүнзгийрүүлсэн шатны диплом).
• TCF –н диплом B2 түвшингээс дээш болон нэмэлт шалгалтын диплом.
• Хэрэв та Франц хэлний эдгээр дипломын аль нэгийг эзэмшигч биш бол Монгол Францын төвөөс франц хэлний шалгалт авах хуваарийн талаарх мэдээллийг авна уу.
2018 ОНЫ 4 САРЫН 23 -НЫ дотор мэдээллээ Францын элчин сайдын яаманд ирүүлэх ёстой.
Бичиг баримтын бүрдүүлэлтийг хамтарсан Хороо 2018 оны 4-р сарын 24 нөөс 5-р сарын 7-ны хооронд хянах ба шалгарсан иргэдийн ярилцлагын цагийн хуваарийг 2018 оны 5 сарын 11 нээс өмнө, Монгол дахь Франц Улсын ЭСЯ-наас утсаар эсвэл цахим шуудангаар мэдэгдэнэ.
Францын ЗГ-н тэтгэлэгт хамрагдагч дараах эрхийг эдлэнэ.
• Угтуулан тосох үйлчилгээ авна.
• Францын визны хураамжаас чөлөөлөгдөнө.
• Франц дахь сургалттай холбогдолтой зардал, хоол, байрны зардалд зориулагдсан сарын 767 € хүртэл мөнгөн тэтгэмж сургалтын хугацааны турш авна.
• Онгоцны буудалд буусан даруй эхний тэтгэмж авахад Travelex үйлчилгээ авах эрх нээнэ.
• Эхний жилийн оршин суух зөвшөөрлийн хураамжийг буцаан авна.
• Сургалтын материал, номын төлбөрийг жилд нэг удаа буцаан авна.
• Хэрэв оюутан CROUS байгууллагын оюутны байранд хамрагдаж чадаагүй бол түрээсийн байрны төлбөрийг буцаан авах, мөн Францын их дээд сургуулийн оюутны байранд бүртгүүлэхэд давуу эрх эдлэнэ.
• Дээд сургуулийн бүртгэлийн хураамжаас чөлөөлөгдөнө.
• Франц улс дахь эрүүл мэндийн даатгалаас чөлөөлөгдөнө.
Дэлгэрэнгүй мэдээллийг БСШУСЯ-наас авна уу