Оюутан хүүгүй зээлээр суралцаад ажлын талбар дээр гараад төлөх нөхцөл бий боллоо. Өнгөрсөн хугацаанд 90 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр байсан ч 5 тэрбумыг л арилжааны банкууд олгожээ. Энэ жил 35-37 мянган оюутан Боловсролын зээлийн сангаас зээл авна.
“ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ”-ийн журамд орж байгаа өөрчлөлтүүд
“ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ” нь
- Хүүгүй
- Барьцаагүй
- Хамтран зээлдэгчгүй
- Сурлагын чанарт тулгуурласан
- Арилжааны банкаар дамжихгүй болж байна.
“Оюутны хөгжлийн зээл”-ийн шинэчилсэн журам баталгаажих шатандаа явж байгаа бөгөөд цаашид зээлд хамрагдахыг хүссэн оюутнууд зээлийн шаардлагыг хангахуйц голч дүнтэй, ЭЕШ-ийн оноотой байна.