БНСУ-ын Засгийн газрын 2018 оны магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.
2018 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторт суралцах оюутанд тавигдах болзол (хураангуй):
- Иргэншил
-Монгол улсын иргэн байх(өөрөө болон эцэг эх бүгд Монгол улсын харъяат иргэн байна)
-БНСУ-ын давхар иргэншилтэй бол материал өгөх боломжгүй.
- Нас
-2018 оны 9 сарын 1-ний байдлаар 40 нас хүрээгүй байх(1978.9.1-нээс хойш төрсөн иргэн)
- Боловсрол
-Материал өгөх үедээ баклавр, магистр, докторын боловсрол эзэмшсэн буюу 2018 оны 8 сарын 31-ний байдлаар төгсөх ангийн оюутан байх
-Материал өгөх үедээ төгсөх ангийн оюутан бол төгсөх гэж байгаа нь үнэн гэсэн тодорхойлолтоо өгөх бөгөөд 2018 оны 8 сарын 31-нээс өмнө дипломоо өгнө.
-БНСУ-ын Их дээд сургуулийн баклавр, магистрт суралцаж төгссөн хүн материал өгөх боломжгүй.
-БНСУ-ын Их дээд сургуульд солилцооны оюутнаар сурч байсан бол материал өгч болно.
-2018 оны 8 сарын 31-ний байдлаар төгссөн эсвэл төгсөх гэж байгаа БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт оюутан БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-аар дамжуулан материал өгч болно. (1 удаа л дахин материал өгөх боломжтой. )
- Дүн
Төгссөн сургуулийн дүнгийн дундаж(GPA) дараахтай адил бол материал өгөх боломжтой.
- 4.0 бол 3.49
- 4.3 бол 3.75
- 4.5 бол 3.91
- 5.0 бол 4.34
- 100 хувиар тооцдог бол 90% дээш байх
-Дүнгийн үнэлгээг Appendix A.GPA хүснэгтээс харна уу.
-Дүн тань дээрх түвшинд хүрээгүй бол материал өгөх боломжгүй.
-Бүрдүүлж өгсөн дүнгийн тодорхойлолт дээр дундаж дүн бичигдээгүй эсвэл GPA-д хуваах боломжгүй бол төгссөн сургуулиасаа дүнгийн талаарх албан ёсны тайлбар хавсаргана.
- Давуу эрх
-Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт(TOPIK)-ын 5-дугаар түвшнээс дээш түвшинтэй бол сонгон шалгаруулалтанд давуу эрхтэй.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.