Хөвсгөл аймгийн БСУГ, МУБИС, Л.Чойжоованчиг сан, “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулиас зохион байгуулсан профессор Л. Чойжоованчиг агсны нэрэмжит анхдугаар олимпиад амжилттай боллоо. Энэ сарын 15, 16-нд болсон Мэдээлэл зүйн цахим олимпиадад Хөвсгөл аймгийн 100 орчим сурагч гэрээсээ болон сургуулийн танхимаасаа оролцсон байна.
Мөн 26 багш мэдлэгээ сорьсноос гадна мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ. “Анх удаа орон нутагт зохион байгуулсан цахим олимпиад мэдээлэл технологийн хөгжилд дэвшил гаргасан” хэмээн багш нар онцлов. Олимпиадад амжилттай оролцсон Э.Лхагва-Очир, н.Пүрэвжаргал нар МУБИС-ийн программ хангамжын ангид элссэн суралцах боллоо. Цахим олимпиадыг цаашид уламжлал болгон зохионо.