БСШУСЯ-наас Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хуваарийг танилцуулав. Тус хуваарьт дурдсанаар:
НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН СУРАГЧИД
- Бага анги арванхоёрдугаар сарын 29-нөөс 1 дүгээр сарын 18-ныг дуустал гурван долоо хоног,
- Дунд, ахлах ангийн сурагчид нэгдүгээр сарын 05-наас 18-ныг дуустал хоёр долоо хоног амрах юм байна.
ХӨДӨӨ, ОРОН НУТГИЙН ЕБС-ИЙН СУРАГЧИД
- Бага анги 12 сарын 29-нөөс 1 сарын 11-нийг дуустал хоёр долоо хоног,
- Дунд, ахлах анги 1 сарын 05-наас 11-нийг дуустал нэг долоо хоног амрах гэнэ.