Өчигдөр буюу 2017 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны 2017 оны 29 дахь тохирол журмын дагуу амжилттай явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2017 оны аравдугаар сарын 1-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2017 оны 10 дугаар сарын 18-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 14.015.480 баримт хамрагдсанаас:
- 20 сая төгрөгийн 1
- 4 сая төгрөгийн 15
- 500 мянган төгрөгийн 132
- 100 мянган төгрөгийн 1284
- 20 мянган төгрөгийн 12496 баримт тохиролд таарч, нийт 13930 иргэн азтан болов.