Монголын хөрөнгийн зах зээлд мэдээлэл технологийн чиглэлээр гарч буй анхны хувьцааны анхдагч зах зээлийн нээлт өнөөдөр боллоо. Тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Айтүүлс" ХК хувьцаагаа олон нийтэд санал болгож байгаа юм. Айтүүлс ХК нь 2011 онд үүсгэн байгуулагдсан ба компанийн үндсэн үйлчилгээ нь интернэтийн технологид суурилсан дата төвийн үйлчилгээ болон домэйн нэрийн бүртгэл, и-мэйл зэрэг 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг.
"Айтүүлс" ХК нь 2015 онд олон улсын TIER II стандартын шаардлагыг хангасан дата төвийг Улаанбаатар хотод байгуулан, амжилттай ажиллуулж, 2016 онд дата төвийнхээ хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлсэн байна.