Өчигдөр буюу 2017 оны аравдугаар сарын 22-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны 2017 оны 28 дахь тохирол журмын дагуу амжилттай явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2017 оны есдүгээр дүгээр сарын 1-нээс 30-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2017 оны есдүгээр сарын 21-ний 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 13073144 баримт хамрагдсанаас:
- 20 сая төгрөгийн 1
- 4 сая төгрөгийн 4
- 500 мянган төгрөгийн 122
- 100 мянган төгрөгийн 1184
- 20 мянган төгрөгийн 11745 баримт тохиролд таарч, нийт 13056 иргэн азтан болов.
Супер сугалаанд 13073144 баримт хамрагдсанаас 71742222 дугаар тодорч 500 сая төгрөгийн азтан тодорлоо.