Өнөөдөр олон улсын ядуурлыг бууруулах өдөр. Үүнтэй холбоотойгоор Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банк хамтран "Ядуурлын дүр төрх-2016" статистик судалгааны үр дүнг хүргэж байгаа билээ. ҮСХ-ноос тогтмол зохион байгуулан явуулдаг “Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа”-нд 2016 онд хамрагдсан 16 мянга гаруй өрхийн мэдээлэлд үндэслэн ядуурлын өнөөгийн түвшин, ядуурлын хамралтад гарч буй өөрчлөлтийн талаар шинжилгээ хийж энэ тайланг бэлтгэн гаргажээ.