Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Ёндон: Шатахууны хомстол үүсээгүй, импорт хэвийн үргэлжилж байна

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Шатахууны хоёр дахь хомстол үүсээгүй. Энэ талаар манай яам, АМГТГ, импортлогч компаниуд мэдээлсэн. Шатахуун хэвийн худалдаалах тав хоногийн нөөц байна. Цаашдаа 6, 7, 8 гэх зэргээр өсөж 10-14 хоногийн буюу хэвийн нөөцтэй болно. ОХУ-аас энэ сард 54 мянган тонн АИ-92 бензин нийлүүлэх ёстой. Мөн өчигдөр БНХАУ-аас бензин ачсан 58 вагон хилээр нэвтэрч эхэлсэн. Шатахууны хомстол үүсээгүй, зохиомол хомстол үүсгэхийг оролдсон” гэж мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Г.Ёндон: Шатахууны хомстол үүсээгүй, импорт хэвийн үргэлжилж байна

  • Зочин says:

    Ийм улс орноо боддоггүй, хятадуудыг болон гадны компаниудын эрх ашгийг үхэн хатан хаацайлсан, мэдлэг чадвар ч үгүй толгой муутай сайд нараар бодлого хийлгэхээр энэ улс яаж ч өөдлөх вэ дээ? Ёндон та зайгаа тавиад зайлж үз!