Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгмийн даатгалын байцаагч А.Гунгааноров, Ц.Сод-Эрдэнэ нарыг шалгаж эхэллээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд чиглэл өгсний дагуу тусгай ажлын хэсэг томилогдож, нийслэл, дүүргүүдийн Нийгмийн даатгалын хэлтэст өнөөдрөөс дотоод хяналт шалгалт хийж эхэлжээ. НДЕГ-ын дарга Д.Зоригтоос энэ талаар тодруулахад “Нийгмийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, мэргэжил арга зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэх,  дүгнэлт гаргаж үйл ажиллагаа, үр дүнг сайжруулах, мөн иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шуурхай шийдэх үүднээс дотоод хяналт шалгалт хийдэг. Сүүлийн үед нийгмийн даатгалын салбарын зарим байцаагч хуурамчаар бүртгэл хийсэн хэрэгт нэр холбогдсон. Тиймээс Нийслэлийн нийгмийн даатгалын газрын удирдлагад үүрэг өгч, харьяа газруудаа шалгаж, үнэхээр зөрчил дутагдал байгаа бол хууль хяналтын байгууллагад шилжүүл гэх үүрэг өгсөн” хэмээх хариулт өглөө. Эх сурвалжийн мэдээлснээр дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст ажилладаг А.Гунгааноров, Ц.Сод-Эрдэнэ гэх нийгмийн даатгалын байцаагч нар албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бус үйлдэл гаргасан байж болзошгүй нөхцөл байдал илрээд байгаа аж. Тодруулбал, нэр бүхий байгууллагын алба хаагчид e-mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн цахим хуудас руу нэвтэрч нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн, эсэхийг харахад бөглөсөн байжээ. Харин хэд хоногийн дараа дахин харахад бөглөөгүй байж. Тиймээс иргэд нийгмийн даатгалын байгууллагад гомдол гаргажээ. Үүний дагуу нийслэлийн Нийгмийн даатгалын газар, тэр дундаа Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсүүдэд хяналт шалгалт оруулж, дээр нэр дурдсан байцаагч нарыг шалгахаар болжээ. Дотоод хяналт шалгалтын үр дүнг эргээд олон нийтэд танилцуулах аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.