Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

132 гарааш буулгаж, ногоон байгууламж бий болгожээ

Сонгинохайрхан дүүргийн XVII хорооны 32 дугаар байрны баруун талд зөвшөөрөлгүйгээр барьсан 132 гараашийг буулгажээ. Уг газарт ногоон байгууламж бий болгон, явган хүний зам тавьж байгаа аж. Гараашууд байсан талбайн 4000 ам метрт нь зүлэг тарьж, 1800 ам метрт нь явган хүний зам тавьж буй гэнэ. Ажлын явц өдгөө 80 хувьтай бөгөөд энэ сарын 10 гэхэд дуусгах аж. Дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй байрлуулсан объектуудыг өнгөрсөн хавраас эхлэн чөлөөлсөн. Үүний дагуу 132 гарааш буулгалаа. Мөн 62 дугаар сургуулийн ард байсан гараашийг нураан, барилгын хог хаягдал овоолсон газрыг цэвэрлэж, ногоон байгууламж, авто зогсоол бий болгохоор зураг төслийг нь боловсруулсан” гэв. Зөвшөөрөлгүйгээр барьсан хашаа, байшин, явган хүний хөдөлгөөнд саад болсон объектуудыг буулгах замаар Улаанбаатарт нийт 10.4 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөжээ. Үүний дараа 21 байршлын газрыг зам, талбайн стандартад нийцүүлэн тохижуулах гэнэ.

Бэлтгэсэн М.Оч

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.