Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрээнд саатсан 3.172 тээврийн хэрэгслийг нэг сарын дотор татан авна гэв

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаныхан Дорноговь аймгийн Замын-Үүд сумд ажиллаж буй. Эл хилийн боомтоор нэвтрэх ачаа, барааны эргэлтийг сайжруулах чиглэлээр Ерөнхий сайд болон Шадар сайдын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд тодорхой ажлууд хийж хэрэгжүүлсний үр дүнд ахиц дэвшил гарсан хэмээн албаныхан үзэж байгаа аж. Тухайлбал, энэ сарын 1-ний байдлаар Замын-Үүдийн чөлөөт бүсийн гадна, дотор талд 2600 гаруй тээврийн хэрэгслийн дараалал үүсээд байсныг бууруулж, өдгөө чөлөөт бүсийн дотор 237, хашаанд нь 1250 тээврийн хэрэгсэл байгаа гэнэ.

Мөн Эрээний хил дээр хүлээгдэж буй ачаа тээврийн 3.172 хэрэгслийг шуурхай татан авахын тулд өдөрт нэвтрэх авто болон төмөр замын тээврийг нэмэгдүүлэх чиглэл өгчээ. Үүний хүрээнд өргөн царигийн гурав дахь замыг өнөөдрөөс нээж эхэлсэн бөгөөд өдөрт нэвтрүүлж буй 50 вагон ачааг хоёр дахин нэмэгдүүлэх боломж бүрдсэн гэнэ. Цаашид нэг өдөрт 100-120 автомашин, 100 вагон ачаа, тээврийг нэвтрүүлдэг болсноор Эрээний хил дээр гацаад буй бараа, бүтээгдэхүүнийг нэг сарын хугацаанд багтааж татан авах тооцоолол гарчээ.

Дээрх ажлаас гадна Шадар сайд С.Амарсайхан Замын-Үүдийн боомтын ачаа, тээврийг нэмэгдүүлэх, ариутгал халдваргүйтгэлийг эрчимжүүлэх, мөн үнийн хөөрөгдлийг цэгцлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллахыг холбогдох албаныханд даалгав.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.