Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хоршооны салбарын хүний нөөцийг бэхжүүлнэ

Сэлэнгэ аймгийн 65 хоршооны төлөөлөлд Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга сэдвийн хүрээнд танилцуулга, сургалт зохион байгууллаа. Сургалтын үеэр Жижиг, дунд үйлдвэрийн газрын хоршооны салбарын асуудал хариуцсан мэргэжилтэн В.Занданбат Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга сэдвийн хүрээнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Мөн Монголын хоршоологчдын үндэсний нэгдсэн холбоо болон Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны үйл ажиллагааны чиглэл, эрх хэмжээ, чиг үүргийн талаар Монголын хоршоологчдын үндэсний нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Ц.Алтантуяа, зөвлөх Д.Батмөнх нар мэдээлэл өгсөн юм. Энэхүү сургалтыг “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-III”-ийн Хоршооны “Сайн засаглал”-ыг төлөвшүүлэн нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа юм. Улмаар хоршооны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, залгамж үеийг төлөвшүүлэх талаар мэдээлэл хийлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.