Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Коронавирусийн халдвар 533 хүнээс илэрч, долоон иргэн нас барлаа

Сүүлийн 24 цагийн дотор 533 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 490, орон нутагт 37, эмнэлгээс шалтгаалах зургаан тохиолдол батлагдлаа. Ингээд нийт халдвар авсан хүний тоо 49175 болов.

Мөн коронавирусийн халдварын улмаас долоон иргэн нас барлаа. Өөрөөр хэлбэл,

  • Дөрөвдүгээр сарын 4-нд онош нь батлагдсан 56 настай эмэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 13-нд онош нь батлагдсан 51 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 19-нд онош нь батлагдсан 79 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 7-нд онош нь батлагдсан 63 настай эмэгтэй
  • Тавдугаар сарын 3-нд онош нь батлагдсан  78 настай эрэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 27-нд онош нь батлагдсан 61 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 10-нд онош нь батлагдсан 57 настай эрэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.

Сүүлийн 24 цагт 1,065 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 41,844 боллоо. Халдварын улмаас 4,087 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнийг задалбал, хөнгөн – 2,100, хүндэвтэр – 1,378, хүнд – 494, маш хүнд – 115 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 3,009 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. 

1
БурууБуруу
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.