Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Энэ онд 101 сумын 450 сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг шинэчлэхээр төлөвлөжээ

Хот, хөдөөгийн хүүхдийн сурах орчны ялгааг арилгах, тав тухтай суралцах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 819 сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг шинэчилж, ариун цэврийн байгууламжтай болгохоор болсон. Ариун цэврийн байгууламжтай болгох ажлыг “Эрдэнэт” төрийн өмчит үйлчилгээний газрынхан санхүүжүүлэхээр болсон юм. Тодруулбал, тус байгууллагынхан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг шинэчлэхэд 2021 болон 2022 онд 100 тэрбум төгрөгийг төсөвлөхөөр болсон. Харин Боловсрол, шинжлэх ухааны яам ариун цэврийн байгууламж барих технологийг сонгох бөгөөд тендер шалгаруулах үйл ажиллагааг хариуцах аж.

Эл ажлын хүрээнд энэ онд 16 аймгийн 101 сумын 450 боловсролын салбарын барилгын ариун цэврийн байгууламжийг шинэчлэхээр төлөвлөсөн байна. Үүний хүрээнд Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газраас 16 аймгийн 54 сумын сургууль, цэцэрлэг, дотуур байранд суурилуулах ариун цэврийн байгууламжийн “Ажлын даалгавар”-ыг боловсруулснаа өнөөдөр танилцууллаа. Ажлын даалгаврыг тухайн орон нутгийн Засаг даргаар баталгаажуулан, урьдчилсан төсөв боловсруулж, Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүргүүлээд байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.