Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ж.Батзандан: Д.Мөнх-Эрдэнэ надад авлига өгөхийг завдсан

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийж, Монгол Улсаас Хөх хотод сууж байсан консул асан Д.Мөнх-Эрдэнийн ярьсан зүйлд хариу тайлбар хийж, мөн АТГ-т шалгуулах хүсэлт гаргаж буйгаа мэдэгдлээ.

Д.Мөнх-Эрдэнэ нь энэ долоо хоногийн эхээр NTV телевизээр гарсан “Улаан бал” нэвтрүүлэгт оролцохдоо УИХ-ын гишүүн Ж.Батзандан болон түүний төрөл төрөгсдийг авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гэсэн утгатай, гүтгэлгийн шинжтэй зүйл ярьсан нь олон нийтийн сүлжээгээр нэлээд тархсан. 

Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан тайлбарлахдаа “Энэ хүн намайг хятадуудтай танилцуулж өгөөрэй гэсэн хэмээн гүтгэлэг тарааж байна. 2017 онд миний бие болон УИХ-ын гишүүн Л.Болд, Я.Санжмятав нар Хөх хотод Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцсон. Энэ үеэр монгол, хятадын 1000 гаруй компанийн төлөөлөлтэй уулзсан. Монголын бизнес эрхлэгчдийг дэмжиж, хамтран ажиллаарай гэж хэлсэн. Энэ бол Монгол Улсын Засгийн газраас бидэн өгсөн үүрэг даалгавар юм. УИХ-ын гишүүн хүн гадаад харилцааг сайжруулах, гадаад худалдааг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах ёстой. Д.Мөнх-Эрдэнэ боловсролгүй хүн болохоор “монголыг дэмжээрэй” гэсэн үгийг маань Батзанданг дэмжээрэй гэж ойлгосон бололтой. Ийм боловсролгүй нөхрийг Ц.Элбэгдорж консулаар явуулсан. Энэ хүнийг машины наймаа хийсэн, архидан согтуурч олон хүнд агсам тавьсан, зодоон цохион хийсэн гэсэн үндэслэлээр Д.Цогтбаатар сайд ажлаас нь халсан юм билээ” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэхүү хэвлэлийн хурлын үеэр Д.Мөнх-Эрдэнэ өөрт нь авлига өгөхийг завдсан талаар мөн мэдэгдлээ. Тэрбээр хэлэхдээ, Д.Мөнх-Эрдэнэ нь өнгөрсөн оны 3 дугаар сард Хөх хотын консулаар ажиллаж байхдаа миний зөвлөхтэй холбогдож, “Өөрт чинь 20.0 сая төгрөг, гишүүнд 50.0 сая төгрөг Хятад хүнээр өгүүлмээр байна. Хөх хотод хүрээд ирээч…” хэмээн ярьсан байдаг. Миний бие тухайн үед “Энэ бол хахууль өгөх гэмт хэргийн шинжтэй үйлдэл бөгөөд МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцлийг зогсоох, саармагжуулах оролдлого” хэмээн үзэж, дахиж ийм байдал гаргахгүй байхыг сануулахыг зөвлөхдөө даалгасан гэлээ.

Иймд АТГ-т нэгдүгээрт, өөрийгөө болон ах дүүсээ шалгуулах, хоёрдугаарт, Мөнх-Эрдэнийн хахууль өгөх гэсэн үйлдлийг шалгуулах хүсэлт гаргаж байгаагаа мэдэгдсэн юм.

МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл, Шударга иргэдийн нэгдсэн эвслийн гишүүд болох эх оронч тэмцэгчид өнгөрсөн хугацаанд оффшортой тэмцэх хуулийг анх санаачилж батлуулсан, Эрдэнэтийн луйврыг илчилсэн, Багануурын цахилгаан станцыг хятадуудад өгөх гэрээг эсэргүүцэж хүчингүй болгуулсан, гадныханд өгсөн Сүхбаатарын талбайг монголын ард түмэнд эргүүлэн авчирсан гээд чамгүй амжилт гаргасан. Эх орончдын энэхүү тэмцлийн үр дүнг нь монголчууд нийтээрээ хүртэж эхэлж байна. Үүнд хорссон, сонгуулиар төрийн эрхэнд гарах вий гэж айсан МАНАН бүлэглэлийнхэн тэднийг гутаан доромжлох, гүтгэх явдал улам гаарч байгаа ч шударга ёсны төлөө тэмцлээ зогсоохгүй, ШИНЭ цагийг нийгэмд авчрахын төлөө тууштай тэмцэх болно гэдгээ Ж.Батзандан гишүүн мэдэгдсэн юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “Ж.Батзандан: Д.Мөнх-Эрдэнэ надад авлига өгөхийг завдсан

  • Зочин says:

    Худлаа поп пизда. Жинхэнэ төрлийн алба хийдэг лалар

  • Зочин says:

    3 сард авилга өгөх гэсэн асуудал гарч байхад таг байж байж яагаад одоо шалгуулахаар өгч байгаан? Ханшаа өсгөх гээд хүлээгээд байсан юм уу

  • АРД says:

    Энэ попчин онгонбатын байж байгаа нь яавч эрүүл хүн биш. Энэний өвөө эмээ дарга байгаад улс орон хөгжсөн юм уу? Яг ямар гавьяа байгуулсан юм? Жинхэнэ манан бүлэглэлийн нөхөр өөрөө байсан байна. Нөгөө үнэн пээдгэр мангар пацаан нь өмхий төвд тайрдас жанхуугийн уяны нохой байна лээ. Оркландын эх нутаг баянохонгорын нусаак пацааны мэддэг гадаад харилцаа гэж юу байх вэ дээ? Баахан хууль бус наймаа хийж улс эх орны нэр төрийг гутаасан новш байна. Муулаад байгаа попчин онгонбатын байж байгаа нь ч гэсэн яавч эрүүл хүн биш. Онгонбат жинхэнэ манан бүлэглэлийн нөхөр байсан байна. Энэ далдага пацааныг, жанхуу, онгонбат нартай нь хамт шоронд хийж Монгол төрийг цэвэрэрлье.

  • Зочин says:

    Harin ch tevcheertei bas hunlegeer tuhain ued ni shalguulalgui sanuulaad uuchlaad ongorooson l bailguidee,

    Ah ni *** hotod elchingeer suudag bol tedgeer hytaduudad visa darsan ni unen l bolj taarna bizdee, 30 honogiin aylal juulchlaliin visiig er ni Ali ch uls oron dardag baihaa, gehdee 800 hytadad visa olgono gedeg bas l hoorhon too garch bainashuu. En ed talaar ooroo ug helsenguidee, yamar uchirtai baisan ium bol?

  • Б says:

    Үнэн ш дээ хятадуудтай хамтарсан тээврийн компани байгуулах гээд гүйж явсан бэз дээ