Түнэр харанхуй Улаанбаатар
Цахилгаан тасрахаар бага ангийн хүүхдүүд
түнэр харанхуйд “живнэ”. Учир нь тэдний олонход нь томчуудынх шиг ухаалаг утас байхгүй.
2024-12-26
“Өвлийн хямдрал” хөтөлбөрт есөн амралтын газар нэгджээ
оогоор есөн амралтын газрынхан нэгдсэн байна. Үүнд “Мойлтын хүрхрээ”, “Farmhouse retreat”, “Баянгол ресорт”, “Хөмөр тур”, “Эко Тэрэлж” зэрэг газар багтсан аж. Тухайн газрууд нь иргэдэд зориулж 10-50 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлэхээ илэрхийлсэн юм. Зарим нь зөвхөн гэр бүлийнхэнд, хүүхдүүдэд, ахмадуудад хямдралтай үнээр үйлчлэхээ илэрхийлсэн гэнэ. Тодруулбал, “Мойлтын хүрхрээ” амралтын газрынхан гэр бүлээрээ ирсэн хүмүүст 20 хувийн хямдралтайгаар үйлчлэх нь.
2024-12-24
Нийслэлийн 2024 оны төсвийг тодотгож, ирэх жилийнхийг дахин батална
Төсвийн төслийн хувьд өмнө хэлэлцэн баталснаас нэг их ялгаагүй аж. Тухайлбал, хотын төсөв нийт 3.8 их наяд төгрөг хэвээр байх нь. Үүн дээр дотоодын болон гадаадын бондын 2.1 их наяд төгрөг нэмэгдэнэ. Төсвийн орлогын 85.9 хувийг татвараас бүрдүүлэх юм байна. Нийт зарлагын 38.1 хувь буюу 1.3 их наяд төгрөгийг урсгал зардалд зарцуулах нь. 50.4 хувь буюу 1.7 их наяд төгрөгийг хөрөнгө оруулалтад зарцуулахаар төлөвлөжээ.
2024-12-24
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг сэтгүүлчдээс уучлал гуйхыг шаардав
Монгол Улсын хүн амын 50-иас дээш хувь нь оршин суудаг нийслэл хотын иргэдийнхээ эрүүл, амьд явах эрхийг ноцтой эрсдэлд оруулж буй утааны гамшгийн эсрэг татвар төлөгчдийн мөнгөөр ямар бодлого, шийдвэр хэрэгжүүлсэн, цаашид хэрхэх талаар олон нийт, иргэдэд үнэн зөв мэдээлэл, бүрэн бүтэн хариулт өгөх албан тушаалтны үүргээ биелүүлэхээс эрс татгалзсан бүдүүлэг, балмад үйлдэл
2024-12-23
Тэрэлж, “Скай ресорт” руу автобус явуулах нь
Офицеруудын ордноос 10.00, 12.50, 15.20, 18.10 цагт хөдлөх юм байна. Нөгөөх нь Тэрэлжээс 12.50, 15.40, 18.30, 21.20 цагт буцан ирэх гэнэ. Энэ чиглэлд хүүхэд 1200, том хүн 2300 төгрөгөөр зорчих нь.
2024-12-20
Хулгайгаар цахилгаан тасалж, хэрэглэгчдийг хохироодог явдал Монголд л бий
Утаа угаараас зугтсан монголчуудын өвөлждөг гол газруудын нэг болсон Вьетнамын Фүкүок аралд цахилгаан хэсэгхэн зуур тасарч гэнэ. Тэндхийн буудал, амралтын газруудад байрлаж буй монголчууд энэ талаар урьдчилан мэдэгдсэн, уучлал эрсэн “захидал” хүлээж авсандаа ихэд цочирджээ. Албан мэдэгдэлд нь цахилгаан 30-45 секундийн хугацаанд тасарна гэж дурдсан нь яг л ёсоор болж, хэд тоолох хооронд л буцаад ирчхэж.
2024-12-20
Чингэлтэй дүүргийн зарим хорооны нутаг дэвсгэрт их хэмжээний халиа, тошин үүсжээ
Чингэлтэй дүүргийн найм, 17, 23 дугаар хорооны нутаг дэвсгэр зарим хэсэгт их хэмжээний халиа, тошин үүссэн байна. Хөрснөөс ус нэвчиж, айл өрхийн хашаа, нийтийн эзэмшлийн талбай руу хальж мөстөөд буй аж. Иймд тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийнхэн иргэдэд эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангах талаар заавар, зөвлөмж уржигдар өгсөн гэнэ.
2024-12-19
Их наяд төгрөгөөр түгжрэлийн голомт бий болгох нь
Хотын дарга Х.Нямбаатар Төв цэнгэлдэх хүрээлэнгээр байн байн эргэлдэж, улмаар “Нийслэл 100 хувь мэдэлдээ авлаа” гэж попорсон нь өнгөрсөн дөрөвдүгээр сард өрнөсөн үйл явдал.
2024-12-19
Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийн тендерийг ЭНЭ сард зарлана
Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах, Ѵ дулааны цахилгаан станц болон хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барих ажлыг хэрэгжүүлнэ. Эдгээр төсөл, хөтөлбөрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНХАУ-ын дэд бүтэц, эрчим хүч, санхүү хөрөнгө оруулалтын салбар болон төрийн байгууллагын нийт 204 байгууллагын 450 төлөөлөлд танилцууллаа.
2024-12-08
Сайжруулсан түлшний үнийг ирэх оноос нэмэх нь
Улаанбаатар хотын айл өрх, аж ахуйн нэгжүүдийг сайжруулсан түлшээр хангадаг “Тавантолгой түлш” компанийн менежментийг нийслэлд шилжүүлээд буй билээ. Үүнтэй холбоотойгоор тус компанийн менежментийг хэрхэн шинэчлэхээ хотын дарга Х.Нямбаатар саяхан нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөд танилцуулсан байна.
2024-12-04
Хэдий болтол иргэдийг мунхруулах гэсэн юм бэ
Тартагтаа тулж, бултах, зугтах аргагүйд хүрсэн Улаанбаатарын утааг бууруулах чиглэлээр хотын удирдлагууд юу хийхийг өнгөрсөн баасан гарагт болсон нийслэлийн ИТХ-ын ээлжит бус II хуралдаанаар хэлэлцэв. Агаарын бохирдол асуудал биш юм шиг гүрийж, юу олоогүй мэт царайлж байсан дарга нар арга буюу үнэнд гүйцэгдэн, сайжруулсан гэх түлшээ сайжруулах талаар ярьжээ. Харамсалтай нь, дарга нарын танилцуулсан ажлуудын дотор агаарын бохирдлыг бууруулах нь гэсэн итгэл төрөхөөр хэмжээний амлалт байсангүй.
2024-12-02
Эзэнгүй нохойг буудаж устгахыг хуулиар хоригложээ
Манай улс Гэрийн тэжээвэр амьтны тухай хуультай болсноор эзэнгүй амьтны тоо толгойг бууруулахтай холбогдсон харилцааг зохицуулах эрх зүйн орчинтой болсон. Уг нь хуулийн 12.4 дахь заалтад “Эзэнгүй нохой, муурын тоо толгойг буудаж устгах замаар бууруулахыг хориглоно” хэмээн тусгасан. Гэвч эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулах ажлыг энэ сарын 1-нээс эхлүүлсэн байна. Монгол орон даяар үргэлжилж буй энэхүү ажлын хүрээнд эзэнгүй нохойг буудаж устгах юм байна.
2024-11-14
Хог тээврийн үйлчилгээг хувийн хэвшилд хариуцуулаад ч өөдөлсөнгүй
Баянзүрх дүүргийн ИТХ-ын ээлжит бус 12 дугаар хуралдаанаар Нийтлэг үйлчилгээний газрын нэг, хоёр, гурав, дөрөвдүгээр салбарыг татан буулгаж, үйл ажиллагааг нь хувийн хэвшилд шилжүүлэх шийдвэрийг өнгөрсөн онд гаргасан байдаг. Ингэснээр хог ачих, тээвэрлэх үйлчилгээг төрийн байгууллага бус, хувийн компани хариуцахаар болсон.
2024-11-14
Х.Нямбаатарын балгаар хотын дугаарын үнэ тэнгэрт хадав
Хотын дарга Х.Нямбаатарын коммунист санаачилгын балгаар нийслэлд автомашины дугаар дамлан зардаг бизнес цэцэглэчихлээ. Бас хотын дугаарын үнэ тэнгэрт хадчихав. Улаанбаатарт олгох автомашины улсын бүртгэлийн дугаарыг 730 мянгаар хязгаарлах тогтоолыг Х.Нямбаатар санаачилж, нийслэлийн ИТХ-аас өнгөрсөн хоёрдугаар сард баталсан. Уг тогтоолыг энэ сарын 8-наас хэрэгжүүлж эхэлснээс хойш дугаарын эрэлт, үнэ нь эрс өсжээ. Үүнтэй холбоотойгоор хаа сайгүй бужигнаан, шүүмжлэл, бухимдал газар авч, зарим иргэн Үндсэн хуулийн цэцэд ч хандаж амжлаа. Харин хотын дарга Х.Нямбаатар юу ч болоогүй мэт нам жим байна.
2024-11-14
Автомашины дугаарыг 730 мянгаар хязгаарласныг эсэргүүцсэн иргэд Цэцэд хандлаа
Хотын удирдлагууд хүний эрхийг боомилж байгааг эсэргүүцсэн иргэдийн төлөөлөл өчигдөр Үндсэн хуулийн цэцэд хандлаа. Тодруулбал, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн зарим зүйл заалт нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай мэдээллийг иргэн Ш.Ербол, Л.Эрдэнэтүрүү, Ч.Отгонжаргал нар Цэцэд гаргасан юм. Уг хуулийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-аар яаралтай горимоор баталсан билээ.
2024-11-13