Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан Л.Сонор Филиппиний Манилла дахь Азийн хөгжлийн банкны төв оффист санхүүгийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж эхэлжээ. Тэрбээр АНУ-ын Такома коммюнити коллеж болон Вашингтоны их сургуулийг бизнесийн удирдлага, санхүүгийн чиглэлээр төгссөн бөгөөд 2015-2022 онд дээрх яамны Санхүүгийн бодлогын газарт зөвлөх, мэргэжилтнээс хэлтсийн даргын албан тушаал хашсан аж. Л.Сонор энэ онд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшсэн ч парламентын гишүүдийн 58.9 хувь нь уг томилгоог дэмжээгүй. Түүнийг Шадар сайд Т.Доржхандын ойрын хүн, хамаатны дүү нь гэдэг мэдээлэл тухайн үед нийгмийн сүлжээнд тархаж байв. Тэгвэл тэрбээр ийнхүү шинэ албан тушаалд очжээ. Азийн хөгжлийн банкны төв оффист өдгөө Монголоос хэд хэдэн мэргэжилтэн ажиллаж буй бөгөөд тэд уур амьсгалын өөрчлөлт, нийгэм, жендер, санхүү хариуцдаг гэнэ.
Н.Мишээл