ОХУ-ын Москва хотод болсон 18-35 насныхны олон улсын оюутан залуусын аварга шалгаруулах мас-рестлингийн (модон барилдаан) тэмцээнд 18 орны 150 гаруй тамирчин найман жинд өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа. Дээрх тэмцээнд оролцсон Монголын багаас эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Сэлэнгэ аймгийн “Хүдэр хүчтэн” клубийн тамирчин Э.Монголжин, 75 кг-д Д.Баасансүрэн нар хүрэл медаль хүртэв. Эрэгтэйчүүдээс 105 кг-д Орхон аймгийн “Хангарьд” клубийнхнээс Ц.Цогт-Эрдэнэ мөн хүрэл медаль гарджээ. Түүнтэй нэг жинд өрсөлдсөн Төв аймгийн “Ган хүчтэн” клубийн Г.Мөнхтэмүүлэн шагналт V байрт шалгарсан байна.