Буух карт уншигч ажиллахгүйгээс иргэд автобусанд суух бүрдээ 1000 төгрөг төлж байна гэв
Нийтийн тээврийн үйлчилгээний тарифыг энэ сарын 1-нээс 1000 төгрөг болгон нэмэгдүүлээд буй. Автобусаар зорчих төлбөрийг 2014 оноос хойш нэмээгүй учраас гэж албаныхан шалтгааныг нь тайлбарласан. Гэхдээ 1000 төгрөгөөр тухайн өдөр иргэд автобусаар дөрвөн удаа зорчино хэмээн мэдээлж байв. Тэгвэл уг амлалт амьдрал дээр хэрэгжихгүй байгааг иргэд шүүмжилж байна. Зарим автобусны буудал карт цэнэглэгч төхөөрөмжгүй, ихэнх автобусны буух карт уншигч нь ажиллахгүй байгааг хэлсэн.
2025-02-11
Ирэх сарын 1-нээс хугацаатай картаар зорчих боломжгүй гэв
“Улаанбаатар смарт карт” компанийнхан хугацаатай картын үйлчилгээг ирэх сарын 1-нээс зогсоож буйгаа мэдээлэв. Иймд хэрэглэгчдэд хугацаатай картыг дахин сунгахгүй байхыг анхаарууллаа. Өөрөөр хэлбэл, ирэх сарын 1-нээс хугацаатай картыг энгийн хэлбэрээр буюу цэнэглээд зорчих нөхцөл бүрдүүлэхээр судалгаа хийж буй гэнэ.
2025-02-10
Нийслэлд 18.00-21.00 цагаас бусад үед хог хаяхыг хориглов
Хог хаягдлыг ачих, тээвэрлэх үйлчилгээний менежментийг сайжруулах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд 18.00-21.00 цагаас бусад үед хог хаяхыг хориглолоо. Хог хаягдал тээвэрлэх ажлыг авто замын хөдөлгөөний ачаалалтай уялдуулан шөнийн цагийн хуваарьт шилжүүлсэн нь энэ аж.
2025-02-05
46 байршилд халиа, тошин үүсжээ
Улаанбаатар хотын хэмжээнд өчигдрийн байдлаар нийт 46 байршилд халиа, тошин үүссэнийг Геодез, усны барилга, байгууламжийн газрынхан мэдээлэв. Тус байгууллагын инженер, техникийн ажилтнууд газар дээр нь ажиллаж, шаардлагатай арга хэмжээг авч буй гэнэ. “46 байршлын нөхцөл байдлыг өдөр тутам эрэмбэлж байгаа
2025-02-03
“Шинэ тойрог авто зам”-ын хүрээнд 22 иргэн, аж ахуйн нэгжийн газрыг чөлөөлнө
“Шинэ тойрог авто зам” төслийн бүрэлдэхүүн хэсэг болох Нисэхийн хурдны замыг Туулын авто замтай холбох Яармагийн шинэ авто замын трасст Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн Арцатын ам, Нүхтийн задгайд газар ашиглах эрхтэй 22 иргэн, аж ахуйн нэгжийн 25 нэгж талбар хэсэгчлэн болон бүтэн өртөж буй гэнэ.
2025-02-03
Автобусны карт худалдах, цэнэглэх 100 машин байршуулна
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт худалдах, цэнэглэх үйлчилгээтэй киоск машин байршуулахаар төлөвлөжээ. Уг төхөөрөмжөөр нэг удаа зорчих эрхтэй, qr код бүхий тасалбар ч худалдан авч болох нь. Автобусны картыг ТҮЦ-ээс худалдаж авахад 4000 төгрөг. Тэгвэл энэхүү машинаас үндсэн үнээр нь буюу 3600 төгрөгөөр авч болох гэнэ.
2025-02-03
“Улаанбаатар” өвлийн явган алхалтын фестивалтай
“Улаанбаатар” өвлийн явган алхалтын фестиваль ирэх сарын 15-16-нд болох нь. Уг үйл ажиллагааг нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын явган алхалтын холбоо хамтран зохион байгуулж буй аж.
2025-02-02
Нийслэлд 10 мянган тн мах нөөцөлнө
Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан ирэх хавар 10 мянган тн мах бэлтгэж нөөцлөн, гуравдугаар сарын 20-ноос худалдаанд гаргахаар төлөвлөжээ.
2025-01-30
Зуслангийн бүсийн хашааны стандарттай болов
Зэрлэг амьтанд сөрөг нөлөө багатай хашаанд тавигдах нийслэл хотын UCS стандартын төслийг нийслэлийн ИТХ-аар баталжээ. Уг стандартыг Улаанбаатар хотын зуслангийн бүс болон түүнтэй хил залгаа улсын тусгай хамгаалалттай газарт мөрдөх юм.
2025-01-29