81 орны 15 хүртэлх настай сурагчдыг хамруулсан PISA үнэлгээний дүн 2023 оны сүүлээр гарахад энэ судалгаанд анх удаа хамрагдсан монгол сурагчдын унших чадвар 65 дугаарт эрэмбэлэгдэн насанд хүрсэн бид сургууль, багш нартаа нэг их гоморхсон нь саяхан. Энэ нь 10 хүүхэд тутмын зургаа нь уншсанаа ойлгох, эсээ бичих, өөрийгөө илэрхийлэх зэрэг чадва раар муу дүн авсан, дэлхийн үзүүлэлтээс таван жи лийн, Азийн хүүхдүүдээс 2.5 жилийн хоц рогдолтой гэсэн дүгнэлтийн хамт манайд ир сэн юм. PISA байгалийн ухааны хичээлээр су рагчдын олж авсан мэдлэгийг мөн үнэлэхэд 81 орноос 53¬т жагсаж, шинжлэх ухаанч эрэл хайгуул хийх, өгөгдөл мэдээллийг тайлбарлах чадвараар гурван жилийн хоцрогдолтой буюу хоёр хүүхдийн нэг нь байгалийн ухааны суурь түвшинд хүрээгүй байв.
Хими, физик, биологийн академик түвшний нарийн мэдлэг олгодог МУИС¬ийн Байгалийн ухааны салбар сургуульд элсэгчийн тоо сүү¬ лийн таван жилийн турш цөөрсөөр 2024¬2025 оны хичээлийн жилд элсэн орсон оюутнуудын тоо өнгөрсөн оны элсэгчдээс 60¬аар цөөн бол сон нь 6.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах, багш нарынхаа цалинг нийгмийн ухааны салбар сургуульд суралцагчдын төлбөрөөс шийдэхээс өөр аргагүйд хүрсэн юм. Эдийн засаг, нийгмийн хөгжил нь ойрын ирээдүйд байгалийн баялгийн ашиглалтаас шууд хамааралтай байх нь нэн ойлгомжтой болсон Монгол Улсад байгалийн шинжлэх ухааныг сонирхон судалж буй байдал хийгээд академик боловсролын орчин нөхцөлийн үзүү¬ лэлтүүд муу байгаа нь бэрхшээл болохоор байна. Санхүүгээ тооцоод, ашгаа бодоод гарга даг эдийн засагчид ажилладаг юм байж. Гэтэл дэлхий даяар нэн эмзэг, тэр хэрээр амин чухал зорилт болсон уул уурхайн салбарын ногоон бод логын туршлагыг хэн бидэнд хэлж өгөх вэ? Тэргүүний туршлагыг шаардах, нэхэх бүү хэл байгалийг ашиглах технологийн нөлөөг таньж мэдэх, нөхөн сэргээлтийн үнэлгээг боди той ойл гох, экологид аюулгүй байх тухай асуудалд байж болох хамгийн хуучинсаг, магадгүй хялбараар нь улстөржих, попрох, эс бөгөөс хэрэлдэх, зодолдох, нулимах, уйлах, дуулах мэтээр сэтгэл хөдлөлөөр хандан иргэд талцан хуваагдаж, үндэсний итгэлцэл, хүчтэй байдал алдуурч буй нь Монголын жинхэнэ хөнөөл юм. Технологийн эрин эрчээ авч хүн төрөлхтөн хиймэл оюунтай зэ рэг цэн амьдарч эхэлсэн бай хад бид Монго лын хоо байгалийн шинжлэх ухаанчдын хаана байгааг сураглах одоогоор хам гийн шинэ шалтгаан уран боллоо.
“Норовын Тэгшбаяр доктороос өөр хүн байна уу” гэж зар тавихаас наахнуур эр дэм мэдлэгтэй, оюун ухаантай эх сурвалжийг сур валжлав. Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Франц ул сын “Орано майнинг” ком панийн хооронд хэлбэ рэлтгүй дагаж мөрдөхөөр гарын үсэг зурсан Хөрөнгө оруулалтын гэрээ бол гуравдагч хөрштэй байгуулсан хоёр дахь гэрээ учраас өнөөхөндөө бидэнд шинэ ажил гэдэг нь маргаангүй. Гэвч соц үед Мардайн уурхай¬ чид хоёр сар ажиллаад л үхдэг учраас цаазын ялтай дараагийн ээлж нь ирдэг гэх, хоёр тол гойтой мал, ургийн гажигтай төрөлт олширсон гэх битүү хатуу айдас хэвээр байна. Аймаар төсөөлөл, бухимдалт сэтгэгдлүүд одоо ч нэхэл хатуу нийгмийн сүлжээнд хөвөрсөөр л байгаа. Талбайд ч жагсаал цуглаан үр ¬ гэлж лэв. Эдгээрийг ураны олборлолтын тухай шалгарсан мэдлэг юм, бодитой дүгнэлт юм гэж ямар ч эргэлзээгүйгээр шууд итгэдэг хүмүүс цөөнгүй бий. Ийм үед химичид, физик чид, тэдэнд итгэдэг сэхээтэн хүний зориг мохож, урам хугардаг байх л даа. Гэвч шинжлэх ухааны доктор, профессорууд сурсан мэдсэнээ хуваалцахгүй арагш суух эрхгүй юм, уул нь. Айл гэрт өрнөх томчуудын яриа төрх, нийгмийн сүлжээнд дарангуйлах ичиж үхмээр хэрүүл дунд бидний хүүхдүүд өсөж, өсөхдөө унших дургүй, шинжлэх ухаанч эрэл хай гуулд сонирхолгүй, дэлхийн дунджаас доо ¬ гуур чадвартай монголчууд болон төлөв шиж байгаа хэрэг биш биз? Бурууг нь зураг таар хэрэлддэг томчууд, дэлгэцийн цаа наас “до ромжилдог” эцэг эхчүүд бидний, шинж лэх ухаанд амьдралаа зориулдаг гэх ч ард ир гэ дийнхээ бо ловсролд өөрийн нэмэрт итгэ дэг гүй “амиа хичээсэн” эрдэмтдэд тохвол ямар вэ? Монголчууд бол нүүдэлчин ахуйгаас уламжлалтай байгальтайгаа зохицох, байгалиа хайрлах ухаантай ард түмэн.
Газар усныхаа араншинг судалж мэдсэнийхээ хэ рээр ахуй амьд ралаа залгуулдаг ардын уламж лалыг эдү¬ гээчлэх, чингэхдээ академик боловс ро лоор сэлбэн хөгжүүлсэн орчин үеийн шинж лэх ухааны түүхтэй ч орон. Нүүдэлч дийн соёлыг тээн өвлөгчид хөдөө нутагтаа гол цуу төвхнө сөн агаад хөдөөгийн сурагчид байга лийн шинж лэх ухааны мэдлэгийн түвшнээр хо тын хүүхдүүдээс 2.5 жилийн, харин дэлхийн хүүхдүүдээс 7.5 жилийн хоцрогдолтой бай гааг PISA үнэлсэн билээ. Малч түмнийг үр хүү хэд тэй нь суулгаж байгаад ундны ус, малын бэл чээр, ахуй амьдралаар нь айлгах, зүй бус хэрүүл тэмцэлд түлхэх шинжлэх ухаанч биш хандлага улам хурц, улам галзуу болж байна. Бидний газар нутаг ашигт малмалаар баян, нутаг усаа гэх баялаг мэдрэмжтэй улс.
Гэтэл манай эдийн засгийн цөмийг дангаараа шахам бүрдүүлж буй уул уурхайг цаазын тавцан мэтээр сурталдаж, эсвэл мөнгө санхүүтэй бол, эсвэл баян хангайгаа сонго гэсэн дүүжлүүрийн олс хоолойд тулгах нь хагалган бутаргах сайн шалтаг боллоо. Монгол нэг талдаа гарч байж гадаад талын өмнө эдийн засгийн ч, байгаль хамгааллын ч эрх ашгаа хангана. Үгүй бол хэч нээн урантай, ховор элементтэй байгаад эдийн засагт ч нэмэргүй, экологийн тэнцвэрт ч халтай. ¬Ураны хүдэр газарт хэдэн метрийн гүнд оршдог вэ? Ундны ус хэдэн метрийн гүнээс гардаг вэ? Уран олборлох технологийн үйлч¬ лэл хэдэн метрт нөлөөлөх вэ, яагаад? 100 литр гүний усыг 2 хувийн хүхрийн хүчлийн уус малаар сулруулан хүдрийн биет рүү шаха хад юу болох вэ? ¬Шууд сүйрэл, за тэгээд л дуусаж байгаа чинь тэр шүү дээ. Гэдэг үг сонсоод итгээд л сууж байх уу? Хүн болгон химич биш боловч хүн болгон байгальд хамаатайн учир бидэнд шинжлэх ухаанч олон талт байр суурь, тайлба рууд, олон улсын ижил төст уурхайн үйл ажиллагаа, байгаль экологийн нөхөн сэргээлтийн туршлагуудыг харьцуулсан маш бодитой баримт нотолгоонууд үгүйлэгдэж байна.
Б.Энхцэцэг