Малайз улсад энэ сарын 4-6-нд 16 дахь удаагаа болсон иогийн дэлхийн аварга шалгаруулах WYSC тэмцээний хүүхдийн ангилалд оролцсон Монголын есөн тамирчнаас гурав нь тусгай байрт оржээ. Тодруулбал, 12-14 насны охидын ангилалд өрсөлдсөн Э.Ижилтогтох, 15-17 насны хөвгүүдийн ангилалд оролцсон Ч.Хатанболд нар IV, 9-11 насны охи¬дын ангилалд хүч сорьсон М.Мишээл V байр эзэлсэн байна. Мөн охидоос Б.Егүлэн VII, Б.Маргад VIII байрт жагссан аж. Манай улс иогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2018 оноос хойш дөрөв дэх удаагаа оролцсон нь энэ юм. 16 дахь удаагийн тэмцээнд Монголын мэргэжлийн иогийн спортын холбооны олон улсын шүүгч, дасгажуулагч М.Ялгуун туслах шүүгчээр ажиллажээ.
Н.Мишээл