Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Монгол орны алслагдсан бүх сумд интернэтийн сүлжээ оруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа. 2025 онд 139 цэгт уг сүлжээг нэвтрүүлэхээр төлөвлөснөөс Төв аймгийн алслагдсан 11 цэг багтаж буй аж. Энэ хүрээнд интернэтийн хүртээмж муу, алслагдсан 10 сургуульд тус яамнаас “Старлинк” төхөөрөмж хүлээлгэн өгчээ. Эл төхөөрөмжийг олгохдоо Боловсролын яамны судалгаанд үндэслэсэн аж. Үүнээс гадна УИХ-аас “Шинэ Зуунмод” төслийг “Хүннү хот” болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хотод хиймэл оюуны олон улсын дата төв байгуулаад зогсохгүй Ази тивийн “Цахиурын хөндий” болгон хөгжүүлэх санаачилга гаргасан. Үүнтэй холбоотойгоор Төв аймгийн бүх сумд төрийн үйлчилгээний 27 киоск машин дээрх яамнаас хүлээлгэн өгчээ. Өмнө нь тус аймгийн хэмжээнд ердөө хоёрхон киоск машин байсан гэнэ. ЦХИХХЯ-наас сум бүрд уг машиныг олгосноор орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулж буй.
Г.Орчлон