Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сувилахуйн албанаас энэ сарын 09, 10, 11-ний өдрүүдэд сувилагч мэргэжилтний хөгжил, ур чадварын түвшинг тодорхойлох үнэлгээний ажлыг зохион байгууллаа.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгийн байгууллагын магадлан итгэмжлэлийн стандарт, ГССҮТ-ийн захирлын 2025 оны 01 сарын 07-нд батлагдсан “Сувилагч мэргэжилтний хөгжил, ур чадварын түвшин тодорхойлох” удирдамжийн дагуу энэхүү шалгалтыг олон улсын “Улаанбаатар” их сургуулийн Сувилахуйн тэнхимтэй хамтран зохион байгуулсан юм.
Нийт дөрвөн өртөө бүхий уг шалгалтад ГССҮТ болон салбар эмнэлгийн нийт 270 сувилагчийг хамруулсан бөгөөд ур чадварын гардан үйлдэл, амилуулах суурь тусламжийн үнэлгээ болон бусад шалгуураар мэргэжлийн ур чадвар, мэдлэг туршлагын түвшинг нь тодорхойлсон байна.