Тайландад энэ сарын 16 хүртэл үргэлжлэх засмал замын дугуйн “Питсанюлок-Пичит-2025” Азийн АШТ-д тэмцээнд Монголын тамирчид залуучууд, насанд хүрэгч, мастерс ангилалд хурд сорьж байна. Дээрх тэмцээний хоёр дахь өдөр мастер ангиллын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан гараат уралдаанд “Хоршоолол” багийн тамирчин, ОУХМ Д.Энх-Од уралдаж, 60-64 насныхны ангилалд мөнгөн медаль хүртэн багийнхаа шагналын салхийг хагалсан. Түүний амжилтыг буухиалж, эмэгтэйчүүдээс 45-49 насны ангилалд Д.Эрдэнэтуяа мөнгөн медаль авч, 40-44 насныхад А.Оюун-Эрдэнэ IV байрт орсон юм. Залуучуудаас 23 хүртэлх насныхны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан уралдаанд “Төв ургац” дугуйн холбооны тамирчин, улсын аварга Х.Тэмүүлэн VII байрт шалгарчээ. Түүний насны ангилалдд 21 улсын шилдгүүд уралдаж, АНЭУ-ын тамирчин тэргүүлж, Индонезийнх удаалан, Японых хүрэл медаль хүртэв.