Найдвар хүлээсэн хүн
2023 оны есдүгээр сарын 6-наас Украины Батлан хамгаалахын сайдаар ажиллаж буй Рустем Энверович Умеров 1982 онд Узбекийн Самарканд мужийн Булунгур хотод төржээ. Түүний өмнө энэ албыг хашиж байсан Алексей Резников өөрөө огцрох хүсэлтээ гаргасан аж. Умеровын угсаа гарал нь Крымийн татар. Эцэг нь инженер-технологич, эх нь химийн инженер байж. Эднийх 1944 онд хүчээр нутаг сольж Самаркандад ирээд 50 жилийн дараа төрөлх Крымдээ буцаж иржээ. Тэрбээр 2019-2022 онд “Голос” намаас Украины ардын депутатаар ажиллаж байв. 2022-2023 онд Төрийн өмчийн санг тэргүүлж байсан аж.
2023-10-17
К.В.Воронцов НҮБ-ын индрээс юу хэлэв
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Улс төрийн ерөнхий мэтгэлцээний үеэр ОХУ-ын төлөөлөгчдийн орлогч дарга К.В.Воронцов үг хэлж, Украины хямралын суурь учир шалтгааны тухай дахин дэлгэрэнгүй тайлбарлалаа
2023-10-16
Европын Холбоо хүрээгээ тэлэх үү, хумих уу
Олон түмний төөрч будилсан, бүтэлгүйтсэн бослого тэмцлийн дараа тус тивийн үндэсний бүх популистууд Брюсселийн ивээл өршөөлд гараа өргөцгөөсөн юм. Энэ явдал 2015 онд сонгогчдынхоо саналыг сөрөн “Евро гурвал”-ын өмнө Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас шившигтэйгээр бууж өгснөөр эхэлж, Италийн Ерөнхий сайд, хатагтай ЖоржаМелони тавьсан хязгаарлалтыг нь хүлцэнгүй хүлээж авснаар үргэлжилж байна.
2023-10-16
"Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэнг Францад нээлээ
Чингис хаан үндэсний музей, Францын Нант хотын Түүхийн музей хамтран "Чингис хаан" үзэсгэлэнг дэлгэж буй. Үзэсгэлэнд Монгол, Францын сан хөмрөгт хадгалж буй үнэт дурсгалаас гадна Европын хэд хэдэн орнуудаас Чингис хаантай холбоотой үзмэрүүдийг авчирч дэлгэжээ. Эл үзэсгэлэнд 800 гаруй бүтээл дэлгэснээс 400-г нь Монголоос аваачсан юм байна. Улмаар энэ сарын 13-нд эхлэх эл үзэсгэлэн 2024 оны тавдугаар сар хүртэл үргэлжилнэ.
2023-10-15
Хааных нь аминд хүрсэн ялагдал
Крымийн дайнд Орос ялагдаж, эзэн хаан I Николай нь зуурдаар гэнэт өөд болов. Энэ хоёр үйл явдал хоорондоо салшгүй холбоотой байлаа.
2023-10-13
Цагийн аяст царцаагүй харилцаа
Дорно дахинд улирах он цагийг зуугаар бус, жарнаар тоолж ирсэн уламжлал бий. Тэгвэл манай хоёр орны харилцаа нэгэн жарныг хэдийн давж, дараагийн жарны дөрөвний хоёр луу өнгийж байна. Энэ бүх цаг хугацааны харилцааг би тогтвортой урагшилж ирсэн, хэн хэндээ хэрэгтэй, үр өгөөжтэй хамтын ажиллагаа хэмээн дээр өгүүлсэн. Харилцааг алсаар нь, том зургаар нь харж хэлсэн ухаантай юм. Шинэ жарны харилцаа Монгол, Солонгосын ард түмэнд өмнөхөөс хавьгүй илүү үр өгөөжтэй, агуулга нь арвин, өнөөгийн олон улсын харилцааны жишиг, үнэлэмжид ойртож төлөвшин хөгжих болтугай.
2023-10-13
Хууль бусаар самар түүж байсан 112 иргэнийг албадан буулгажээ
Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааныхан ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журмын хүрээнд хариуцсан нутаг дэвсгэртээ хяналт шалгалт хийж, хууль бусаар самар түүж байсан цөөнгүй зөрчил илрүүлжээ.
2023-10-11
Түүнийг олон сорилт хүлээж буй
Украины Зэвсэгт хүчний командлагч “The Washington post” сонины сурвалжлагчийн асуултад хариулахдаа Миллитэй долоо хоногт хэд хэдэн удаа холбогддог, нэг удаа тэр нь хэдэн цагаар ч үргэлжилдэг
2023-10-09