Африкийн хамгийн залуу Ерөнхийлөгч
Сенегал улсад саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшсэн Бассиру Диомай Фай ялалт байгуулсан нь Баруун Африкийн хамгийн тогтвортой орнуудын нэгийн ирээдүйн төлөө олон улсын хамтын нийгэмлэгийнхэн сэтгэл зовж байсныг тайвшруулав. Улс төрийн PASTEF намын ерөнхий нарийн бичгийн дарга, 44 настай энэ хүн сонгуулийн эхний шатанд сонгогчдын 54 хувийн санал авч эрх баригч намын өрсөлдөгчөө ялжээ. Энэ сарын 2-нд тэрбээр тус улсын тав дахь, Африк тивдээ хамгийн залуу Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ.
2024-04-09
Тайванд сүүлийн 25 жил бүртгэгдээгүй хүчтэй газар хөдлөлт болжээ
Тайванд орон нутгийн цагаар өглөөний 07 цаг 58 минутын орчимд хүчтэй газар хөдөлж, хөрсний нуралт үүсч, байшин барилгууд нуржээ. АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн голомт Тайванийн Хуалиен хотоос өмнө зүгт 18 километрийн зайд байжээ.
2024-04-03
Дөрвөн удаа нэр дэвшиж зорьсондоо хүрсэн Прабово
Индонезийн Ерөнхийлөгчийн сонгууль энэ оны хоёрдугаар сарын 14-нд болж, Батлан хамгаалахын сайд байсан Прабово Субианто 96.2 сая хүний санал буюу сонгогчдын 58.6 хувийн дэмжлэг хүлээж Төрийн тэргүүн болсон юм. Тус улсын Төрийн тэргүүний нэг бүрэн эрхийн хугацаа нь таван жил байдаг. Түүнд халаагаа өгсөн Жоко Видодо 10 жил засагласан учир гурав дахь удаагаа нэрээ дэвшүүлэх боломжгүй болж сонгуульд Субиантог дэмжиж оролцсон юм. Харин түүний хүү, 36 настай Ракабуминг Рака Дэд Ерөнхийлөгчийн албыг хаших үүрэг хүлээв.
2024-04-01
Мадагаскарт хар салхины улмаас 11 хүн амиа алджээ
Өчигдөр буюу пүрэв гарагт Мадагаскарт халуун орны Гамане хар салхи дайран өнгөрч, багадаа 11 хүн амь эрсдэж олон зуун айлын орон гэр сүйдээд байна. Салхины хурд секундэд 46 метр хүрч хүчтэй шуурчээ. Орон нутгийн онцгой байдлын албаныхан нэрвэгдэгсдэд тусламж үзүүлж, аврах ажиллагаа үргэлжилж байгаа талаар мэдээллээ.
2024-03-29
Хэргийг хэн үйлдэв
Олсон мэдээллээ олон түмний сонорт хүргэж, “Исламын улс” Оростой хамтран ажилладгийг нотоллоо гэхэд энэ нь Путиний оролцоогүйгээр бүтэхгүй, энэ үнэний тун багахан хэсэг нь л Оросын нийгэмд хүрнэ, тэглээ ч оросуудад, дарангуйлагчдаа тэдний хандах хандлагад ямар нэг байдлаар нөлөөлөх ч юмуу, үгүй ч юмуу. Баримт олдлоо ч Оросын хүн амын өргөн цар хүрээлэлд мэдээллийг хүргэнэ гэдэг тусдаа асуудал. Оросын мэдээлэл голлон түгээгчид хийгээд хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь төрдөө юм уу, түүнд харьяалагддаг бүтцийн мэдэлд байдаг юм гэж Яковенко хэлсэн байна.
2024-03-28
Бразилд үер бууж, 27 хүн амиа алдав
Бразил улсын томд тооцогдох Рио-Де-Жанейро, Эспирито Санто хотод өнгөрсөн ням гарагт усархаг аадар бороо орж үер буужээ. Үерийн улмаас эмх замбараагүй байдал үүссэн талаар хотуудын удирдлагууд мэдээлэв.
2024-03-26
Москвагийн халдлагыг үйлдсэн этгээдийн чихийг огтлон идүүлж буй бичлэг цацагджээ
Кремлийн "Readovka" хэвлэл Брянск мужийн ойролцоох ойд нэг хүнийг саатуулж буй бичлэгийг нийтэлжээ. Уг хэвлэлд бичсэнээр тухайн хүн Москвагийн “Crocus City Hall” концертын их танхимд халдлага үйлдсэн террористуудын нэг байсан бөгөөд "ой руу зугтахыг" оролдсон байна . Бичлэгээс үзсвэл тусгай албаны хувцастай хэд хэдэн хүнээр тойруулан явж буй түүний баруун чихний хэсэг нүүр, ам нь бүхэлдээ цусанд будагджээ . Ердөө 2 цагийн дараа Оросын GRAY ZONE суваг дээрх бичлэг дээр гарсан террористын чихийг нь огтолж буй бичлэг нийтлэв.
2024-03-25