Тээврийн салбарынхан чуулав
“Их Түмэн санаачилга” хөтөлбөрийн дагуу Тээврийн зөвлөлийн 13 дугаар хурлыг өнөөдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгууллаа. Хуралд Монгол Улс, БНХАУ, ОХУ, БНСУ-ын тээврийн салбарынхан хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр мэдээлэл солилцож, туршлага мэдлэгээ хуваалцлаа. Мөн ирэх жилүүдэд тээврийн салбарт хамтран хийх ажлын чиглэлүүд дээр санал солилцлоо.
2024-11-17
Х.Нямбаатар: Ойролцоогоор 25-35 метрийн гүнд метрогоор зорчино
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” концевцын хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өглөө. 2024-2028 онд нийслэлийн нийтийн тээвэрт их багтаамжийн олон төрөлт тээврийн хэрэгсэл нэвтрүүлж байгаагийн нэг нь метро. Метроны чиглэл Амгалангаас Толгойт хүртэл нийт 17 км үргэлжилнэ.
2024-11-16
Уран зургийн галерей дөрвөн өдөр үзэгч хүлээн авахгүй
Монголын уран зургийн галерейнхан төслийнхөө үр дүнд тулгуурлан тусгай үзэсгэлэн гаргахаар дэглэж байгаатай холбогдуулан үйлчлүүлэгчдийг хүлээн авахаа түр зогсоосон аж. Эл тусгай үзэсгэлэнг энэ сарын 18-наас олон нийтэд хүргэх нь.
2024-11-15
Цахилгааны үнийг 285 төгрөг хүртэл нэмэхээр болжээ
Цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг шинэчиллээ. Тодорхой хэлбэл, Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчийн цахилгааны тарифыг 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс, дулааны тарифыг 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрөөс бодит өртөгт хүргэж, нэмэхээр болжээ.
2024-11-15
ХЭҮК-ын гишүүд НҮБ-ын эрүүдэн шүүхийн эсрэг чуулганд оролцлоо
Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын III тайланг НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хороо 81 дүгээр чуулганаараа хэлэлцжээ. Чуулган Швейцарын Женев хотод энэ сарын 11-13-нд болсон бөгөөд манай улсаас ХЭҮК-ын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүд оролцож, мэдээлэл өгсөн байна.
2024-11-15
“Соёл танаас эхэлнэ” аянд нэгдээрэй
Цагдаагийн байгууллага болон CU, GS25 сүлжээ дэлгүүрийнхэн хамтран “Соёл танаас эхэлнэ” аян өрнүүлж байгаа талаараа өчигдөр мэдээлэв. Энэ нь нийтийн соёл, ёс суртахууныг дээшлүүлж, хүмүүсийг илүү эелдэг, бусдад хүндэтгэлтэй ханддаг болохыг уриалах зорилготой аян аж. Аян нэг сарын хугацаанд үргэлжилнэ. Энэ хугацаанд дээрх хоёр байгууллагын салбар дэлгүүрүүдээр дамжуулан олон нийтэд эерэг хандлагыг сурталчлах юм байна.
2024-11-15
Дроны эрх зүйн орчныг сайжруулах хууль“мэндлэх” нь
Дэлхий дахинд дрон буюу нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг энгийн иргэдээс эхлээд улсын онцгой салбаруудад өргөнөөр ашиглаж буй. Манай улсад ч мөн адил сүүлийн жилүүдэд дроны хэрэглээ өсөн нэмэгдэж байна. Дроныг зураг авах, бичлэг хийх төдийхнөөр төсөөлдөг цаг хэдийн ард хоцорчээ. Газар тариалан, уул уурхай, барилга, хот төлөвлөлт, байгаль орчны судалгаа, аялал жуулчлал, хэвлэл мэдээлэл, аюулгүй байдал зэрэг бүхий л салбарт нисгэгчгүй нисэх төхөөрөмж “гар бие” оролцдог болсон.
2024-11-15
Жүжигчин Б.Амарсайханд Зөрчлийн хуулийн дагуу хэрэг нээжээ
Жүжигчин Б.Амарсайхан цахилгаан шатанд дөрвөн хүүхдэд гар хүрсэн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдлаа. Болсон явдлыг тодруулбал, энэ сарын 1-нд нэгэн хүүхдийн найз нөхөд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан аж. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс “Аравдугаар сарын 30-ны 20.00 цагийн үед манай найз бусдад зодуулсан байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн. Тодруулбал, “Халловений баярын үеэр хүүхдүүд хотхоны айлуудаар чихэр цуглуулахаар явахдаа хаалга өшиглөснөөс болж бусдад зодуулсан гэх утгатай дуудлага мэдээлэл ирснийг шалгаж байна” гэсэн мэдээлэл өгөв.
2024-11-15
Биокомбинат орчмын Туул голын усанд аммонийн азот стандартаас 5.4 дахин өндөр илэрчээ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа “Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв” УТҮГ-ынхан Хан-Уул дүүргийн 11, 12 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн гомдол, санал хүсэлтийн дагуу Туул голын сав газрын захиргааны мэргэжилтнүүдтэй хамтран Биокомбинат, Нисэх, Сонгинын ам, Сонсголонгийн гүүр орчмын Туул голын усыг шинжлэхээр дээж авсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл...
2024-11-15
Төрийн ордны ойролцоох орон сууцад хий цацав
Сүхбаатар дүүргийн VI хорооны нутаг, Төрийн ордны хойд талын нэгдүгээр байрны орцонд хий алдагдаж, оршин суугчдыг түгшүүрт автуулжээ. Үүний дагуу цагдаагийнхан орчин тойрныг хамгаалалтад авч, мэргэжлийн байгууллагаас хүмүүс дуудан хяналт шинжилгээ хийлгэсэн байна. Шинжээчид тусгай багажаар хэмжилт хийгээд хүн хордох хэмжээний хорт бодис илэрсэнгүй гэж дүгнэсэн гэнэ.
2024-11-15
“Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүнээр Э.Мэндтүвшинг томилжээ
“Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн гишүүнээр Э.Мэндтүвшинг томилжээ. Тэрбээр хуульч мэргэжилтэй бөгөөд Бээжингийн их сургуулийг бакалавраар, Харвардын их сургуулийг магистраар төгсжээ. Э.Мэндтүвшин нь Гадаад харилцааны сайд асан Н.Энхтайваны хүү аж.
2024-11-15