Судлаачид Хөвсгөл нуурын атлас зохиох ажлыг эхлүүлжээ
ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид манай орны цэвэр усны нөөцийн 70 орчим хувийг агуулдаг, ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэгдсэн Хөвсгөл нуурын атласыг зохиохоор ажиллаж байна. “Хөвсгөл нуур” атласыг 100 гаруй сэдэвчилсэн зургийн агуулгатайгаар энэ онд цахим хэлбэрээр, 2025 оны эхний хагаст хэвлэмэл хувилбараар олон нийтэд хүргэх зорилт тавьжээ.
2024-08-14
Энэ оны эхний долоон сард 15 хүн ДОХ-оор өвчлөв
Энэ оны эхний долоон сард 15 хүн ДОХ-оор өвчилснийг тогтоожээ. Тэр дундаа өнгөрсөн сард хоёр хүн ХДХВ-ийн халдвар авсан нь батлагдсан аж. Энэ онд илрүүлсэн тохиолдлууд нь өмнөх жилийн мөн үеийнхээс гурваар нэмэгдсэн бөгөөд бүгдийг нь Улаанбаатар хотод илрүүлжээ. Манай улсад анх 1992 онд ХДХВ/ДОХ бүртгэгдэж байв. Түүнээс хойш халдвар авсан хүний тоо одоогоор 383-т хүрээд буй юм. Уг өвчний улмаас нас барсан тохиолдол энэ онд бүртгэгдээгүй гэнэ.
2024-08-14
БЗД-ийн хэмжээнд долоон байршилд авто зам шинэчлээд байна
Энэ онд нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр 17 байршилд 19.5 км авто замыг шинэчиллээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн долоо, Сүхбаатар дүүргийн хоёр байршилд авто зам шинэчилсэн бол алслагдсан гурван дүүргийн таван шинэчлээд байна.
2024-08-13
“Хүүхдийн нас бага байх тусам сэтгэл зүйн гэмтэл авах магадлал нэмэгддэг”
АНУ-ын Миннесотагийн их сургууль сэтгэл судлал, тэр дундаа хүүхдийн сэтгэл зүйн хөтөлбөрүүдээрээ алдартай. Тус сургуулийнхан олон жилийн турш хүүхдийн хөгжил, зан төлөв, тэдний сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой бусад асуудалд анхаарал хандуулсаар ирсэн. Энэ удаад тэд хүүхэд насны траума буюу сэтгэлийн шарх, сэтгэл зүйн гэмтэл голчлон ямар шалтгаанаар үүсдэгийг тодруулахыг зорьсон байна. Бас хүүхдэд тохиолдсон таагүй үйл явдал, түүнээс улбаатай сэтгэлийн шархыг тоохгүй явснаар цаашдын амьдрал, харилцаанд нь ямар сөрөг нөлөө үзүүлдгийг судалжээ.
2024-08-13
Улаан бурхнаар дөрвөн хүн өвчилж, нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдэв
Манай улсад улаан бурхан өвчний эхний тохиолдол өнгөрсөн сарын 31-нд батлагдсан. Үүнээс хойш дөрвөн хүн өвчилжээ. Өвчлөлийн хоёр тохиолдол нь гадаад улсаас зөөвөрлөгдсөн юм. Харин хоёр хүн нь дотоодоос халдвар авчээ. Эх сурвалжийн мэдээлснээр Казахстан улсаас Улаанбаатар хотод ирсэн иргэнээс уг өвчин анх илэрсэн бөгөөд тэдэнд үйлчилгээ үзүүлсэн хоёр хүн халдвар авсан гэнэ. Мөн улаан бурхны сэжигтэй нэг тохиолдол бүртгэгджээ. Одоогоор лабораторийн шинжилгээгээр эцэслэн батлаагүй байна. Ойрын хавьтал болсон иргэдээс шинжилгээ авсан бөгөөд хариу сөрөг гарсан тул гэрийн хяналтад байлгаж буй гэнэ.
2024-08-13
Манай улсад 4083 нэр, төрлийн эм бүртгэлтэй байна
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вонтой өнгөрсөн долоо хоногт уулзсан билээ. Тэрбээр тус улсын томоохон эм үйлдвэрлэгчидтэй харилцаа холбоо тогтоож, шууд худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. БНСУ нь ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай улс орны нэг. Түүнчлэн монгол иргэд БНСУ-д эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахтай холбоотой үүсдэг чирэгдэл, хүндрэлийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх төдийгүй эмийн импортыг зохицуулах зорилгоор тус улсад Эрүүл мэндийн төлөөлөгчийн газрыг ажиллуулах саналтай буйгаа Элчин сайдад уламжилсан юм
2024-08-13
Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас найман хүн нас барж, таван иргэн гэмтсэн байна
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн зургаан дүүрэг, 13 аймгийн 28 сумд аюулт үзэгдэл, ослын 118 удаагийн дуудлага бүртгэгдсэнийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Тухайлбал, Өмнөговь аймагт энэ сарын 9-нд үер буусны улмаас тус аймгийн Онцгой байдлын газарт нийт 69 дуудлага иржээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, таван иргэний амийг аварсан байна.
2024-08-13