Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

“Рийверстөүн пропертис” ХХК Засгийн газрыг шүүхэд өгчээ

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн уулзвар орчимд буюу өмнө нь Худалдаа, хөгжлийн банк байсан газарт шинээр барилга барьж буй “Хурд пропертийз”, түүний туслан гүйцэтгэгч “Рийверстөүн пропертис” ХХК сүүлийн хоёр жил орчмын хугацаанд их хэмжээний хөрсний усыг борооны ус зайлуулах шугам хоолойгоор урсган хаяж, байгалийн нөөцийг үнэгүйдүүлж байгааг Усны газраас энэ оны эхээр мэдээлсэн билээ.
2024-05-22

НҮБ: Дэлхийн бэлчээрийн 50 хувь доройтож, хүнсний аюулгүй байдалд заналхийлж байна

Даян дэлхийн газрын төлөв байдал ба Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн тайланд дэлхийн хэмжээнд бэлчээрийн 50 хувь хэдийнэ доройтсон хэмээн дүгнэлтээ танилцууллаа. Бэлчээрийн доройтлын шинж тэмдгүүдэд хөрсний үржил шим ба шимт бодисын хомсдол, элэгдэл эвдрэл, давсжилт, хүчиллэгжил, хөрс нягтрах зэрэг ургамал ургахад саад учруулах үйл явцууд хамаарна. Энэ бүгд ган, хур тунадасны хэлбэлзэл, газрын доорх ба дээрх биологийн олон янз байдлын хомсдол зэрэг сөрөг үзэгдлүүдийг бий болгож буй юм.
2024-05-22

 “Ногоон байгууламжаа сайжруулбал дуу чимээний бохирдлыг 40 хувиар бууруулна”

 Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт нь иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийн нэгээхэн хэсэг. ДЭМБ-аас ногоон байгууламжийн нэг хүнд ногдох хэмжээг дунджаар есөн ам метр гэж тогтоосон байна. Өндөр хөгжилтэй орнуудад нэг хүнд ногдох ногоон байгууламжийнх нь хэмжээ 16- 24 ам метр байдаг аж. Харин манай хотын хувьд 2022 онд ойролцоогоор 5.5 ам метр байлаа. Өдгөө ч энэ үзүүлэлт төдийлөн нэмэгдээгүй. Энэ онд хийх цэцэрлэгжүүлэлтийн ажлын явц, төлөвлөгөө болон Улаанбаатарын “бетон ой”-г хэрхэн ногоон төгөл болгон хувиргах боломжтойг сурвалжиллаа. 
2024-05-22

Транзит тээврийн галт тэрэгний өмнүүр ачааны машин орсон ноцтой осол гарав

 Сүхбаатар өртөөнөөс Улаанбаатарын чиглэлд зорчиж явсан ачааны галт тэрэгний өмнүүр шороо ачсан хүнд даацын “Хово” загварын ачааны автомашин орж, зургаан вагоныг замаас гаргасан ноцтой осол өчигдөр 06.32 цагт гарав. Ачааны галт тэрэг Орхон зөрлөгийн дэргэдэх гол замын 73 дугаар км-т байрлах төмөр замын гармаар өнгөрөх үед ачааны автомашин гармын хориглосон дохиоллын систем ажиллаж байхад дайрч орсноос уг осол гарчээ. Ослын улмаас хүний амь эрсдээгүй гэнэ. Харин ачааны галт тэрэгний 31 вагоны зургаа нь зүтгүүрийн хамт замаас гарч, унасан байна. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс ажлын хэсэг гарч, ослын шалтгааныг судалж, сэргээн босгох ажлыг зохион байгуулж буй аж.
2024-05-22

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн эцсийн, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг тус тус хийлээ.
2024-05-22

Уулаараа цас орж, сэрүүснэ

Өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
2024-05-22

Хамтдаа уншицгаая” төслийн хүрээнд 1000 ном хандивлалаа

Азийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Сара Тэйлор “Хамтдаа уншицгаая” төслийг
2024-05-21

“Уул уурхайн инновац хөгжил” олон улсын форум эхэллээ

Энэхүү үйл ажиллагаа Хятадын Азийн Эдийн засгийн хөгжлийн нийгэмлэг
2024-05-21

“Оюутан цагдаа” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

“Оюутан цагдаа” хөтөлбөр нь зургаадугаар сарын 21-нээс наймдугаар сарын 21
2024-05-21

Швейцарын Холбооны Улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн өдөр маргааш тохион

Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн гишүүн Лорен Верли Швейцарын Холбооны
2024-05-21

“Шинэ хархорум” хотын инженер геологийн судалгаа, байр зүйн зураглалын ажил хийгдэж байна

Шинэ хот байгуулахад тухайн газар нутгийн байгаль, цаг уур, газрын гадаргын тогтоц, усны нөөц
2024-05-21

“Улаанбаатар марафон 2024” өдөрлөгт 15,699 гүйгч бүртгүүллээ

Мөн 21 км-ийн зайд 1014 хүн гүйхээр бүртгүүлсэн нь өнгөрсөн жилтэй харьцуулахад
2024-05-21

Сэлбэ, Дунд голын голдирол хааж барьсан хашаа, объектыг албадан буулгаж байна

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, гурвалжингийн гүүрний зүүн талд байрлах “Эн Өү Ти Эс” ХХК дунд голын голдирол хааж хашаа, барилга
2024-05-21

Хүүхдийн тоглоомын талбай цэвэр цэмцгэр орчин байх ёстой

Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ахлагчийн зөвлөлөөс санаачлан иргэн-цэргийн харилцааг
2024-05-21

Метроны зөвлөх үйлчилгээний тендерт дөрвөн аж ахуйн нэгж саналаа ирүүлжээ

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг хоёр үе шаттай зохион байгуулж буй. Эхний шатны шалгаруулалтыг өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд зарлаж, гуравдугаар сарын 18-нд нээсэн. Энэ хугацаанд 11 улсын 20 компани саналаа ирүүлсэн юм. Тэгвэл хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг өнгөрсөн сарын 2-нд зарлаж, энэ сарын 3-нд нээх байсан ч оролцогч аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 17 хоногоор хойшлуулсан гэнэ. Ингээд өчигдөр 14.10 цагт хоёрдугаар шатны тендерийг нээлээ. 
2024-05-21

Нөөцийн махны 35 хувийг борлуулав

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн гуравдугаар сарын 11-нээс нөөцийн мах борлуулж эхэлсэн. Борлуулалт одоогоор 35 хувьтай байгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс харьцангуй доогуур үзүүлэлт юм байна. Улаанбаатар хотын хүн амын хаврын хэрэгцээнд зориулж долоон аж ахуйн нэгж нийт 6337.5 тонн мах нөөцөлсөн аж. Тэд үхрийн 1901.25, хонины 3802.5, ямааны 633.75 тонн мах бэлтгэжээ. 
2024-05-21

МСҮТ-ийн суралцагчдын тэтгэлгийг хууль зөрчин өөр хүнд олгосон уу

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ)-ийн удирдлага хууль зөрчин суралцагчдын тэтгэлгийг бусдад олгосон гэх хэрэгт холбогджээ. Тус төвийн захирал И.Жанболат, сургалтын албаны арга зүйч Е.Керим, Хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Е.Айнур, иргэн Х.Нигмет нарыг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” хэмээн яллагдагчаар тооцон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дууссан байна.
2024-05-21

62 жолооч согтуугаар жолоо барьж, 74 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Мөн гэмт хэргийн шинжтэй 69 үйлдлийг шуурхай илрүүлж
2024-05-21