Нийгмийн сүлжээгээр эм сурталчлахыг хориглолоо
2010 онд баталж, өдий хүртэл мөрдөж буй Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд “Эмийг импортлох, худалдах зорилгоор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах”, “Хүүхдэд хандсан эмийн сурталчилгаа явуулах” зэргийг хориглосон заалт бий. Тэгвэл
2024-09-24
Ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн засвар дуусжээ
Ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн иж бүрэн засвар дуусаж өнөөдрөөс танхимаар хичээллэж эхэллээ. Тус сургуулийн хичээлийн болон дотуур байр 1964 онд ашиглалтад орсноос хойш 60 жилийн хугацаанд нь бүрэн засварт орж байгаагүй юм.
2024-09-24
“Хамтдаа уншицгаая” төслийг үргэжлүүлнэ
Боловсролын сайд П.Наранбаяр Азийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сара Тeйлор, Хүний нөөц, үйл ажиллагаа, санхүүжилт хариуцсан захирал Тришиа Төрболд, Гадаад харилцааны зөвлөх Б.Халиунаа нарыг хүлээн авч уулзан, “Хамтдаа уншицгаая” төслийг үргэлжлүүлэх талаар санал солилцов.
2024-09-23
“Гэр бүл соёлын анхдагч орчин” хөтөлбөр хэрэгжүүлж байна
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Гэр бүл-соёлын анхдагч орчин” хүүхэд, гэр бүлд чиглэсэн соёлын боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Уг хөтөлбөр нь хоёр сарын хугацаанд үргэлжлэх юм байна.
2024-09-23
Автомашингүй өдрийн марафонд 2000 гаруй хүн оролцлоо
Улаанбаатар хотод Автомашингүй өдрийг өнгөрсөн бямба гарагт 12 дахь жилдээ зохион байгууллаа. Уг арга хэмжээний хүрээнд 07.00-18.00 цагийн хооронд хотын төв хэсгийн авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлаж, иргэдэд явган алхах, дугуй унах боломж олгосон юм. Эл өдөр Д.Сүхбаатарын талбайд соёл урлагийн олон төрлийн арга хэмжээ зохион байгуулахаас гадна эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ хэрхэн үзүүлэх талаар зөвлөгөө, мэдээллийг иргэдэд үнэ төлбөргүй өгч байв. Түүнчлэн иргэд гэр бүлээрээ явган алхаж, хүүхэд багачуудаа салхилуулахын сацуу дүүргүүдээс зохион байгуулсан спорт өдөрлөгт өргөнөөр оролцож байлаа.
2024-09-23
101, 105, 102, 103-ыг нэгтгэж, 112 дугаарт шилжүүлэх нь
Яаралтай тусламжийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийн хүрээнд яаралтай тусламжийн тусгай дугаар болох 101, 105, 102, 103-ыг нэгтгэхээр ажиллаж буй гэнэ. Тусгай дугааруудыг зөвхөн 112 гэсэн дугаарт шилжүүлснээр олон улсын жишигт нийцүүлэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, сайжруулах боломж бүрдэх аж.
2024-09-23
Бэрхшээлээс боломж эрсэн “бетонон хот”-ууд
Бид Улаанбаатарыг “цементэн хот”, “бетонон ширэнгэ” гэж нэрлэдэг. Энэ нь тэнцвэргүй төлөвлөлттэй нь холбоотой. Тодруулбал, хотынхоо зай талбайг тэнцвэртэй, оновчтой ашиглахыг чухалчлалгүй хэт олон барилга, байгууламж барьснаас ингэж муугаар цоллуулахад хүрсэн. Дэлхий дахинд ч ийм “гуншинтай” хот цөөнгүй. Хүн амын тоо хурдацтай өсөн нэмэгдэж, төвлөрөл эрчимжихийн хэрээр хэт их барилгажсан, тэнцвэргүй төлөвлөлттэй хотуудын эгнээ өргөжсөөр байгааг Хот, бүс нутгийн төлөвлөлтийн олон улсын нийгэмлэг (ISOCARP)-ээс мэдээлэв.
2024-09-23
Гадаад болон дотоод орчны агаарын бохирдлын улмаас жилд 7139 хүн нас барж байна
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын агаарын бохирдлын хөрөнгө оруулалтын жишиг судалгааны дүнг танилцуулсан юм. Судалгааны эхэнд агаарын бохирдол нь цус харвалт, зүрх, судас, амьсгалын замын өвчин, уушгины хорт хавдар, жирэмслэлт, түүнтэй холбоотой хүндрэл үүсэх, сэтгэхүйн хөгжилд саад учруулах зэрэгтэй салшгүй холбоотойг дурджээ.
2024-09-23
Бусдыг заналхийлдэг багш нар сурагчдадаа юу заах вэ
Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаяр ерөнхий боловсролын сургуулиудын хүний нөөцийн дутагдлыг багшлах эрхийн 45 хоногийн сургалтаар нөхнө гэж мэдэгдсэн. Энэ нь багш нарын дургүйцлийг хамгийн их төрүүлсэн. Олон нийтийн сүлжээнд багшлах эрхийн сургалтыг эсэргүүцэж буй хүмүүсийн олонх нь багш нар байна. Тэгвэл тэдний эл “тэмцэл” Ерөнхий сайдад шаардлага хүргүүлтлээ эрчимжив.
2024-09-23
Эхийн сүүний банктай болов
Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийг 2017 онд баталж, импортын сүү орлуулагчийг хязгаарлаж, эхийн сүүний хэрэглээг нэмэгдүүлэх болсон билээ. Үүний хүрээнд Эхийн сүүний банкийг “Өргөө” амаржих газарт байгуулжээ.
2024-09-23
Архангай аймгийн ус, цаг, уурын орчны шинжилгээний төвтэй танилцлаа
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагаа, цаг үеийн нөхцөл байдал, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүн цаашид анхаарах асуудлуудын талаар санал, хүсэлтийг сонсож, зөвлөлдөх, зарим шуурхай асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилготойгоор орон нутагт ажиллаж буй. Энэ сарын 21-24-ны өдрүүдэд Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудад ажиллахаар төлөвлөөд байна.
2024-09-22