Монгол, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75, хоёр улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ойг тохиолдуулан “Найрамдлын 75 жил” гэрэл зургийн үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд өнгөрсөн баасан гарагт нээлээ.
Эл үзэсгэлэнгийн хүрээнд хоёр улсын хооронд тогтоосон дипломат харилцааны 75 жилийн түүхийг тольдох гэрэл зургуудыг дэлгэснээрээ онцлогтой юм байна. Хоёр улсын иргэдийн танин мэдэхүй, харилцан хүндэтгэл, итгэлцлийг гүнзгийрүүлэхэд энэхүү үзэсгэлэн чухал хувь нэмэр оруулахыг Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Г.Батсүх онцолсон юм. Туснийгэмлэгээс санаачилсан уг үзэсгэлэнг энэ сарын 27 хүртэл олны хүртээл болгох нь.
У.ЦЭЦЭГ