Нийслэлд цахилгаан хязгаарлаж эхлэв
Өнгөрөгч даваа гарагт буюу энэ сарын 14-ний 19.00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн зарим байршилд цахилгаан тасарч, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд 2-4 цаг гаруйн хугацаанд хэрэглээгээ хязгаарлуулжээ.
2024-10-16
Зайнаас оношилж, эмчлэх зориулалттай Телемедициний төв байгуулав
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийнхэн БНСУ-ын Донг-А их сургуулийн эмнэлэгтэй хамтран алсын зайнаас оношилж, эмчлэх зориулалттай Телемедициний төв байгууллаа. Эмнэлгүүд энэхүү төвөөр дамжуулан зүрх, судас, тархи, мэдрэл, хавдар болон төрөлжсөн мэргэжлийн бусад чиглэлд хамтарсан хэлэлцүүлэг, зөвлөгөөн, эмч, мэргэжилтний цахим сургалт, семинарыг зохион байгуулах гэнэ.
2024-10-15
50 519 хүүхдийг хүнсний талонд хамруулж байна
Манай улсын нийт хүн амын 38.8 хувь нь буюу 1 360 055 нь 0-18 насны хүүхэд. Эцэг, эх, асран хамгаалагч нарын амьжиргааны түвшнээс хамааран гурван хүүхэд тутмын нэг нь ядууралд олон янзаар өртөж буй гэсэн судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ.
2024-10-15
Арьс ширний 40 айлын бохирын шугам задарч, өмхий ус халиад 15 хонож байна
Хан-Уул дүүргийн V хороонд байрлах БАМ-ын гэгдэх Арьс ширний 80 айлын 9, 10, 11, 12 дугаар байрны хоёрыг нь 2018 онд буулгаж шинээр барьсан. 2019 оны зун тухайн үеийн хотын дарга С.Амарсайхан (Одоогийн Шадар сайд) иргэдэд байрны түлхүүр гардуулж, хадаг яндар болж байв. Гэвч уг төслийг маш муу, дутуу дулимаг хэрэгжүүлснээс иргэдэд ая тухтай амьдрах боломж бүрдсэнгүй, эрх нь зөрчигдсөөр тав зургаан жилийг үдэв.
2024-10-15
Харааны бэрхшээлтэй иргэд сонгох эрхээ эдэлж чадаагүй гэв
Дэлхийн цагаан таягтны эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбоотойгоор харааны бэрхшээлтэй иргэдэд тулгамдсан асуудлуудын талаар Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооныхон өчигдөр мэдээлэл хийв. Дэлхийн цагаан таягтны эрхийг хамгаалах өдрийн энэ жилийн уриа нь “Харааны бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй орчин, дэд бүтцийг сайжруулъя” аж. Манай улсад харааны бэрхшээлтэй 12 600 орчим иргэн байгаагаас 4000 гаруй нь Улаанбаатар хотод оршин суудаг гэнэ.
2024-10-15
Жуулчны мэдээллийн төв нээлээ
Улаанбаатар хотын төв цэг буюу Д.Сүхбаатарын талбайд өчигдөр Жуулчны мэдээллийн төв нээлээ. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гадаад, дотоодын иргэд, жуулчдад хэрэгцээт мэдээ мэдээлэл, зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх зорилгоор уг төвийг байгуулсан байна.
2024-10-15
Зүүн аймагт гарсан хээрийн түймэрт 42 мянган га талбай өртжээ
Намрын хуурайшилт эрчимжиж, түймрийн эрсдэл нэмэгдсэнийг байгаль орчны болон онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүлж буй энэ цаг үед их хэмжээний талбайг хамарсан гамшигт үзэгдэл зүүн аймгуудад шил шилээ даран гарсаар байгааг холбогдох газруудаас мэдээллээ.
2024-10-15
Түгжрэлд Г.Дамдинням ч буруутай
УИХ-ын гишүүн Г.Дамдинням “19.30 цагийн үед 22-ын товчоогоор орж ирсэн. Дөрвөн цаг 30 минут түгжрээд гэртээ хүрээгүй л байна даа. Яармагт” гэж өнгөрсөн ням гарагт жиргэжээ. “Эрхэм” гишүүн ийнхүү бухимдсан гол шалтгаан нь өнгөрсөн амралтын өдрүүдэд Яармаг, Нисэх орчмын гурван байршлын замыг хааж, засвар хийсэнтэй холбоотой байлаа. Үүний улмаас энэ сарын 12, 13-нд Яармагийн замаар зорчсон иргэд үндсэндээ “гамшиг”-т өртсөн юм. Өөрөөр хэлбэл, гишүүн Г.Дамдиннямын бичсэн шиг зам дээр 4-5 цаг зогсох нь хэвийн үзэгдэл болов.
2024-10-15
Нийслэлийн ИТХ-ын даргаар А.Баярыг сонгов
Орон нутгийн ээлжит сонгуулийн дүнгээр бүрдсэн нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ)-ын анхдугаар хуралдаан өчигдөр боллоо. Хуралдааныг төлөөлөгч Г.Батсайхан даргалж, нийслэл, дүүрэгт хамгийн олон санал авсан төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тухай тогтоол батлав. Үүний дараа нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн юм.
2024-10-15
Тайлагдаагүй нууц
Хожим нь Оросын Ерөнхийлөгч болсон Борис Ельциний намтарт хамгийн оньсого мэт, одоо хэр нь гүйцэд тайлагдаагүй нэгэн үйл явдал 1989 оны есдүгээр сарын 28-нд тохиосон байна. Түүний өөрийнх нь ярьснаар Москвагийн ойролцоох найзынхаа зуслан руу явж байхад нь хэдэн дээрэмчин дайрч, толгойд нь хүүдий углаад гүүрнээс Москва гол руу шидчихжээ. Азаар Ельцин хүйтэн уснаас амь мэнд гараад цагдаа нарт хандав.
2024-10-14
Цагдаагийн байгууллагынхан тусламжийн хонхтой боллоо
Цагдаагийн байгууллагынхан ашиглахад хялбар, хугацаа алдахгүй тусламжийн хонхыг үйлчилгээнд нэвтрүүлжээ. Энэхүү тусламжийн хонхыг өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй ээжүүд, тулгуур эрхтний болон харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан юм байна. Тэд дотогш орохдоо хэн нэгнээс тусламж хүсэхийн тулд эл хонхыг дарахад л хангалттай гэнэ.
2024-10-14