Зөвшөөрөлгүй ажиллаж байсан “ЗС” компанийн үйл ажиллагааг зогсоов
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид болон Сонгинохайрхан дүүрэг дэх Мал эмнэлгийн улсын байцаагч нартай хамтран тус дүүрэгт махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газруудад шалгалт хийжээ.
2024-05-14
9600 багшийг мэргэшүүлэх сургалтад хамруулжээ
Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд боловсролын бүх түвшинд тэгш боломжийг хангасан чанартай боловсрол, ялгаварлалаас ангид, хөгжлөөс хэн ч хоцрох ёсгүй зарчмыг баримталдаг. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролын үйлчилгээнд хамруулах, хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх тогтолцоог хөгжүүлэх тухай хөндөгдөж байна.
2024-05-14
Ойн хачгийн тархалтын шинэ цэг илрүүлжээ
Хачигт халдварын байгалийн голомт идэвхэжсэнтэй холбоотойгоор Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)-ийнхөн Улаанбаатар хотын ойр орчимд буюу Төв аймгийн Батсүмбэр, Баянчандмань, Жаргалант сумын нутагт тандалт судалгаа хийжээ. Уг судалгаа нь хачгаар дамжих халдвар үүсгэгчийн тархалтыг тогтоох зорилготой аж. Үүний хүрээнд Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр, Жаргалантын Хустайн амнаас ойн улаан хачгийн тархалтын цэг шинээр илрүүлжээ. Мөн хоёр зүйлийн 353 хачигт халдварт өвчний үүсгэгч тодорхойлох молекул биологийн шинжилгээ хийхээр дээж цуглуулсан байна. Уг шинжилгээ өдгөө үргэлжилж буй гэнэ.
2024-05-14
Дөрвөн дугуйт тэшүүр түрээслэхэд нэг цаг нь 8000 төгрөг
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд буй экстрим талбай хүүхэд, залуучуудын хүсэмжит газар болоод байна. Урин дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдүүд уг талбайд ирж дугуй, ролик, скүүтер унах нь элбэг аж. Эл талбайд “Roller skates Ulaanbaatar” компанийнхан дөрвөн дугуйт тэшүүр түрээслэх үйлчилгээ эрхэлдэг юм байна.
2024-05-14
“Андын илч” ХХК-ийнханд захиалгаар халдсан гэмт бүлэглэлийнхэнд 1-16 жил хорих ял шийтгэлээ
Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Андын илч” ХХК-ийн Монголын талын захирлуудыг хятад иргэдийн захиалгаар галт зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл ашиглан айлган сүрдүүлж заналхийлсэн гэх үйлдэлд холбогдсон нь хүмүүсийн гэм бурууг шүүх дэнсэллээ. Уг хэргийг өмнө нь нэг бус удаа ял шийтгүүлж байсан “Ука” хочтой Л.Алтанхуяг (мөрийтэй тоглож байсан хүмүүсийг зэвсэглэн дээрэмдсэн), “Хулнаа” хэмээх Б.Хулансамбуу, “Цэнгэл” гэж нэрийддэг Н.Батцэнгэл, “Уугаа” гэх Б.Ууганзаяа нар бүлэглэн үйлдсэн нь Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгчдийн шалгалтаар тогтоогдсон байдаг.
2024-05-14
Энэ он гарснаас хойш зургаан хүн ДОХ-оор өвчилснийг тогтоожээ
Манай улсад энэ оны эхний дөрвөн сард бэлгийн замаар дамжих халдварт өвчний 3347 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь нийт халдварт өвчний 26.3 хувийг эзэлсэн байна. Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 44.8 хувийг тэмбүү, 33.1 хувийг заг хүйтэн, 21.8 хувь нь трихомониаз аж. Тэр дундаа тэмбүүгийн өвчлөл өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 62 тохиолдлоор нэмэгдсэн гэнэ.
2024-05-14
Агаарын температур олон жилийн дунджаас 2.2-7.9 градусаар дулаарчээ
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс энэ сарын 10-ны байдлаарх бэлчээрийн ургамлын төлөв байдлыг танилцууллаа. Энэхүү үнэлгээгээр Хэнтий, Дархан-Уул, Дорнод, Хөвсгөлийн нийт, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх нутагт бэлчээрийн ургамлын гарц хэвийн, бусдад нь муу болон дунд гарчээ. Тодруулбал, Дундговийн нийт, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговийн ихэнх, Баянхонгор, Завханы зарим нутгаар өвс ургамал муу буюу мал бэлчээх боломжгүй байгаа гэнэ.
2024-05-14
Усанд осолдсоны улмаас хоёр хүн нас барав
Архангай аймгийн Цэцэрлэг сумаас хойд зүгт малчин Г мотоциклтой гэрээсээ гараад сураггүй болсон гэх дуудлага энэ сарын 9-нд аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд тухайн иргэнийг дөрөв хоног эрэн хайсан байна. Харамсалтай нь, уржигдар 15.30 цагт Идэр голоос талийгаачийн цогцсыг олжээ
2024-05-14
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 33 байршилд зохион байгуулна
Нөөцөлсөн махыг өнгөрсөн гуравдугаар сарын 11-ний өдрөөс есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр худалдаалж буй. Нөөцийн махны эрэлт хэрэгцээнд тулгуурлан нэмэлтээр долоо хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгаа юм.
2024-05-14
“Оюутолгой”-н ажилчид хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэхийг шаардаж байна
Үндэслэлгүйгээр цалинг нь бууруулсан гэх шалтгаанаар “Оюутолгой” компанийн Гүний уурхайн олборлолт, тээвэрлэлтийн хэлтсийн ажилчид эсэргүүцлээ илэрхийлжээ. Тодорхой шалтгаан, үндэслэлгүйгээр цалинг нь хассаны улмаас тэд түр хугацаанд ажилд гарахаас татгалзсан байна. Ийнхүү шаардлага тавихад нь дээрх компани ажилчдыг уурхайг орхиж явахыг хүсжээ. Ингэснээр нийт 180 орчим уурхайчин гэр лүүгээ буцсан гэнэ. Тэднийг амарч буй ажилчидтай нийлүүлэн тооцвол нийт 400 орчим ажлын байртай холбоотой асуудал үүсээд буй юм байна.
2024-05-14
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булан багийн “Лагийн нуур” гэдэг газар тавдугаар сарын 12-нд гарсан хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, тус аймгийн Матад сумын Мэргэжлийн ангийнхан, “Бичигт” боомтын ажилтнууд ажиллаж, 13-ны 22:47 цагт бүрэн унтраажээ.
2024-05-14