Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хэрэг зөрчил

УУХҮЯ-ны газрын дарга асан Ч.Чулуунбатыг цагаатгасан тогтоолыг хүчингүй болгов

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ)-ны Түлшний бодлогын газрын даргаар 2016-2019 онд ажиллаж байсан Ч.Чулуунбатыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, түүний төрс өн дүү И.Одгэрэлийг мөрдөн байцаалтад худал мэдүүлэг өгсөн гэх хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч нар хэлэлцэхээс татгалзлаа. Ингэснээр тэднийг цагаатгасан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбатын тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс тэднийг цагаатгасан тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн магадлал хүчин төгөлдөр болов.
2024-06-03

Дотоодын цэргийн алба хаагч автомашинд дайруулж амиа алдсаны хариуцлагыг хэн хүлээх вэ

Дотоодын цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан Б.М өнгөрсөн сарын 30-ны 21.00 цагийн үед автомашинд дайруулж амиа алджээ. Тэрбээр Төв аймгийн Цээл сумын нутагт хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Чандманьбаян бүрд” ХХК-ийн талбайд ажиллахаар очоод байхдаа ийнхүү осолд өртсөн аж. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр уруу газар зогсоож байгаад инерцээр нь явуулж асаадаг хүнд даацын машинд дайруулсан гэнэ.
2024-06-03

“Наран мандал энтерпрайзес” ХХК-ийн хандивыг “үгүй болгосон” хурандаад яллах дүгнэлт үйлдүүлнэ

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг дахь Цагаан цахирын алтны орд газарт үйл ажиллагаа явуулдаг, гадаадын хөрөнгө оруулалттай “Наран мандал энтерпрайзес” ХХК-ийнхан орон нутгийн Онцгой байдлын хэлтэст багагүй хэмжээний хандив өгчээ. Гэвч уг хандив нь “буруу гараар” орсон байж болзошгүй аж. “Чухам ямар үйл ажиллагаанд зориулж, хэдий хэмжээний хандив өгснийг тус компанийн эрх бүхий албан тушаалтнуудаас тодруулахаар хандсан ч ямар нэг хариулт өгсөнгүй.
2024-06-03

Бага насны хүүхэд хүчиндсэн Монгол Улсын иргэнийг гадаадад баривчиллаа

Цагдаагийн байгууллагаас Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Казакстан Улсуудын Интерполын Үндэсний төв товчоодтой хамтран энэ оны 05 дугаар сарын 26-нд манай улсаас Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан Монгол Улсын иргэн “Э”-г Бүгд Найрамдах Киргиз Улсад баривчилсан.
2024-05-31

“Хас заяа” гэх хуурамч хаягтай "Дээдсийн амьдрал" сонины эрхлэгч тэргүүтэй бүлэг нөхдийг саатуулав

Цахим орчинд нэр нүүрээ нуусан хуурамч хаягаас бусдын нэр төр, алдар хүндэд хууль бусаар халдах тохиолдол гарах болсон.
2024-05-31

Гарцгүй газраар гараад амиа алджээ

СХД-32 хороо Баруун Турууны постноос 361 гарам явах замд уг осол гарсан гэнэ.
2024-05-31

 Хахуулийн хэрэгт холбогдсон Газрын албаныханд яллах дүгнэлт үйлдүүлнэ

Эл хэргээс О.Сайнбаяр болон чиглүүлэгч Э.Цэнгэлмаа тэргүүтэй есөн хүнд холбогдох хэргийг тусгаарлан өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Гэвч нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж, Дээд шүүх хүртэл гомдол, эсэргүүцэл бичсэнээр хэрэг эцэслэн шийдвэрлэгдэлгүй, дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болоод байна. 
2024-05-31

Зугаалганаас буцаж явсан бага ангийн сурагчид ноцтой осолд оржээ

"Таны зам" компанийн Nortn Benz маркийн автомашины урд дугуй хагарсны улмаас жолоодлого алдаж, урдах машинаа мөргөжээ. Мөргүүлсэн автомашинд бага насны хоёр хүүхэд сууж явсан байна. Улмаар хоёр хүү нас баржээ.
2024-05-30

Сайд асан Д.Эрдэнэбат, Цэцийн гишүүн Д.Сугар тэргүүтэй 20 хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлнэ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Монголын зэс корпорац” ХХК-д, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтын болон концессын гэрээг байгуулахдаа “Кью Эс Си” ХХК-д давуу байдал үүсгэсэн, “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг хэт үнэгүйдүүлэн хувьчилсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан, 2012-2016 оны Засгийн газрын Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Б.Болор, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байгаад Үндсэн хуулийн цэцийн гишүүн болсон Д.Сугар, Ц.Нанзаддорж тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уржигдар хэлэлцлээ.
2024-05-30

 УИХ-ын гишүүн асан, “Монполимет” ХХК-ийг үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг албадан саатууллаа

 УИХ-ын гишүүн асан, “Монполимет” ХХК-ийг үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалт бусаар зарцуулсан хэмээн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4-т заасан эрх хэмжээнийхээ хүрээнд 48 цагийн хугацаагаар баривчилж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатууллаа. Түүнийг Хөгжлийн банкнаас 2014, 2015 онд “Монцемент” ХХК-ийн авсан 65 сая ам.долларыг зориулалт бусаар зарцуулж, АНУ-д үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан хэмээн буруутгаж буй гэнэ. 
2024-05-30

Коломбын төлөвлөгөөгөөр мансууруурлах бодисоос урьдчилан сэргийлнэ

2024 оны хурал нь “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эсрэг хүчээ нэгтгэсэн бүс нутгийн төлөө: Урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдэв дор өрнөнө. Цаашид уг салбарт анхаарах тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, нөөц бололцоог зөв зохистой ашиглах стратеги, хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
2024-05-30

ЦЕГ: Галзуу хулгана тоглоомоос буух замдаа ухаан алдаж, нас барсан

Паркийн галзуу хулгана тоглоом дээр суусан хүүхэд бууж ирэх замдаа ухаан алдаж унаж, амиа алдсан талаар бид өмнө мэдээлсэн.
2024-05-29

Паркийн галзуу хулгана тоглоомд тоглож байсан хүүхэд унаж, амиа алджээ

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу паркийн тоглоомын газрын галзуу хулгана руу тоглохоор авирч байсан 13-15 орчим насны нэг хүүхэд хөл алдаж унаад, амиа алджээ.
2024-05-29

 “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн захирал Г.Дугаржавыг АТГ-аас саатууллаа

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржавыг АТГ-аас хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд өчигдөр 48 цагийн хугацаагаар албадан саатууллаа. Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн нэг бус мөрдөгч Дархан-Уул аймагт ажиллаж буй аж. Түүнийг эл үйлдвэртэй төмрийн баяжмал худалдах, худалдан авах гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгосон, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэмээн буруутгаж байгаа гэнэ. 
2024-05-29

Зам тээврийн осол гарган хүний амь хохироож, зугтсан хэргийг шуурхай илрүүллээ

Тус дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиход замын нэгдүгээр эгнээнд,
2024-05-28

ЦЕГ: Бүлэглэн зодоон хийсэн иргэдийг шалгаж байна

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ оны тавдугаар
2024-05-28

“Бэлтэс мөрөн”-гийн хэргийн холбогдогч нар өмгөөлөгчөөсөө татгалзаж хурлаа хойшлуулав

Хөвсгөл аймгийн Спортын ордонд өчигдөр эхэлсэн хуралд Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын гурван прокурор, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 209 хүн, тэдний тав, яллагдагч нарын зургаан өмгөөлөгч, нэр бүхий дөрвөн иргэний хариуцагч болон шүүх хурлыг хөндлөнгөөс ажиглахаар 34 иргэн ирсэн байв. Гэвч яллагдагч Н.Уяабор, Г.Пүрэвсүрэн нар өмгөөлөгчдөөсөө татгалзан, шинээр өмгөөлөгч авч эрхээ хамгаалуулах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авснаар энэ сарын 29-нийг хүртэл хойшлуулсан юм.
2024-05-28

Хоёр автомашин мөргөлдөж, таван хүн гэмтжээ

“Toyota Noah” загварын суудлын автомашин  “Toyota Grown” загварын суудлын автомашинтай мөргөлдөж
2024-05-27