Завхан, Ховд, Увс, Говь-Алтайн томсгосон буюу УИХ-ын сонгуулийн II-р тойргоос нэр дэвшигч мөнгө тараасан талаар цагдаагийн байгууллагаас өмнө мэдээлж байсан. Тэгвэл баттай эх сурвалжийн хэлснээр МАН-аас нэр дэвшигчийн шадар туслах эл хэргийг гардан гүйцэтгэсэн гэх мэдээлэл өглөө. Тодорхой хэлбэл, иргэн Д.Б нь сонгуулийн өмнөх өдөр мөнгө тараасан гэнэ.
Тэрбээр Завхан аймгийн төв Улиастайн “Чигэстэй багт хар өнгийн 30-25 ЗАА улсын дугаартай автомашин тайгаа мөнгө тараагаад байна” гэсэн мэдээлэл зургадугаар сарын 27-нд хуулийн байгууллагад бүртгэгдсэн аж. Үүний мөрөөр шалгахад “Toyota Crown” маркийн автомашинтай багуудаар явж мөнгө тараасан нь тодорхой болжээ.