Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа алба хаагчдыг өнөөдөр Төрийн одон медаль, Хууль зүй, дотоод хэргийн яамны болон Цагдаагийн ерөнхий газрын шагналаар шагнаж, хугацааны цагдаагийн цол гардууллаа.
Цагдаагийн хошууч цолоор 5, цагдаагийн ахмад цолоор 1, цагдаагийн ахлах дэслэгч цолоор 4, цагдаагийн дэслэгч цолоор 1, цагдаагийн ахлах ахлагч цолоор 2, цагдаагийн ахлагч цолоор 3, нийт 15 алба хаагч хугацааны цагдаагийн цол олгожээ.
Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хууль зүйн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр 1, “Хүндэт жуух бичиг”-ээр 1, Цагдаагийн ерөнхий газрын “Цагдаагийн гавъяа” тэмдэгээр 1, “Хүндэт жуух”-аар 4, “Албаны төлөө” 1, 2, 3 дугаар зэргийн медалиар 6, нийт 13 алба хаагч тус тус шагнууллаа.
Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба