Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчооноос үндэстэн дамнасан санхүүгийн залилах гэмт хэрэг үйлдэж, Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Бүгд Найрамдах Киргиз Улсын иргэн “Б”-г 2024 оны тавдугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын нутаг дэвсгэрт орогнож байхад нь илрүүлэн, баривчлан саатуулсан юм.
Уг этгээдийг шилжүүлэн авах зорилгоор Бүгд Найрамдах Киргиз Улсын Интерполын Үндэсний төв товчооны тусгай бүлэг манай улсад ирсэн бөгөөд өнөөдөр /2024.07.09/ Киргиз Улсын талд шилжүүлэн өглөө.
Монгол Улсын талаас шилжүүлэн өгөх ажиллагааг ЦЕГ, ХЗДХЯ, ГХЯ, УЕПГ хамтран зохион байгууллаа.