Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Боловсрол

Валентин Иванович Сергиенко, Кацүжи Ёшиока тэргүүтэй таван хүнийг “Хубилай хаан” медалиар шагналаа

Шинжлэх ухааны салбарт 20-иос доошгүй жил ажилласан, шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан, эрдэм шинжилгээ, Судалгааны бүтээл нь олон улсад үнэлэгдсэн Дотоодын болон гадаадын эрдэмтдийг ШУА-иас “Хубилай хаан” медалиар шагнадаг уламжлалтай. 2024 оны шинжлэх ухааны салбарын дээд шагналын эзнээр УИХ-ын гишүүн, академич Д.Рэгдэл, УИХ, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Батцэцэг, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Алс Дорнодын холбооны их сургуулийн Байгалийн ухааны сургуулийн захирал, академич Валентин Иванович Сергиенко, Япон Улсын Каназавагийн их сургуулийн Профессор Кацүжи Ёшиока нарыг тодрууллаа.
2024-09-25

“45 хоног”-ийн багш нар боловсролын цоорхойг нөхөж чадах уу

Хэд хоногийн өмнө ахлах ангийн хүүхдийнхээ эцэг, эх, асран хамгаалагчдын хуралд суув. Анги удирдсан багш нь бидэнд сургуулийнхаа хүний нөөцийг танилцуулж, тулгамдаж буй бэрхшээлүүдээ хэлсэн. Тус сургууль 262 багштайгаас 112 нь мэргэжлийн зэрэггүй, голчлон“хүүхдүүд” ажиллаж буй нь сургалтын чанарт нөлөөлж байна гэв.
2024-09-25

Зорилгоосоо хазайсан лицей сургуулиуд хүрээгээ тэлсээр байна

Боловсролын салбарт хувийнхаас гадна өөр нэг “анги давхарга” үүссэн нь лицей буюу ахлах сургуулиуд юм. Их, дээд сургуулийг түшиглэн бий болсон лицей сургуулиуд ямар үүрэгтэй вэ. Ерөнхий боловсролын сургууль төгссөн хүүхдүүд элсэлтийн шалгалт өгч, тэнцсэнээр их, дээд сургуульд элсэх боломж нь нээгддэг. Тэгвэл лицей сургуульд сурснаар ямар давуу эрх эдэлдэг бол. Улаанбаатар хотод 14 лицей сургууль үйл ажиллагаа явуулж байна.
2024-09-24

Ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн засвар дуусжээ

Ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн иж бүрэн засвар дуусаж өнөөдрөөс танхимаар хичээллэж эхэллээ. Тус сургуулийн хичээлийн болон  дотуур байр 1964 онд ашиглалтад орсноос хойш  60 жилийн хугацаанд  нь бүрэн засварт орж байгаагүй юм.
2024-09-24

“Хамтдаа уншицгаая” төслийг үргэжлүүлнэ

Боловсролын сайд П.Наранбаяр Азийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сара Тeйлор, Хүний нөөц, үйл ажиллагаа, санхүүжилт хариуцсан захирал Тришиа Төрболд, Гадаад харилцааны зөвлөх Б.Халиунаа нарыг хүлээн авч уулзан, “Хамтдаа уншицгаая” төслийг үргэлжлүүлэх талаар санал солилцов.
2024-09-23

“Гэр бүл соёлын анхдагч орчин” хөтөлбөр хэрэгжүүлж байна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Гэр бүл-соёлын анхдагч орчин” хүүхэд, гэр бүлд чиглэсэн соёлын боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Уг хөтөлбөр нь хоёр сарын хугацаанд үргэлжлэх юм байна.
2024-09-23

 Бусдыг заналхийлдэг багш нар сурагчдадаа юу заах вэ

Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаяр ерөнхий боловсролын сургуулиудын хүний нөөцийн дутагдлыг багшлах эрхийн 45 хоногийн сургалтаар нөхнө гэж мэдэгдсэн. Энэ нь багш нарын дургүйцлийг хамгийн их төрүүлсэн. Олон нийтийн сүлжээнд багшлах эрхийн сургалтыг эсэргүүцэж буй хүмүүсийн олонх нь багш нар байна. Тэгвэл тэдний эл “тэмцэл” Ерөнхий сайдад шаардлага хүргүүлтлээ эрчимжив.
2024-09-23

Нэгдүгээр ангийн сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулна

Боловсролын болон Эрүүл мэндийн сайд нар хамтарсан тушаал гаргaж, “Эрүүл, аюулгүй сургууль” арга хэмжээ хэрэгжүүлэхээр болжээ. Эл арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг дээрх тушаалаар байгуулсан байна. Үүний хүрээнд энэ хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын нэгдүгээр ангид суралцаж буй 73 мянга гаруй хүүхдийг I, III улиралд зүрх, судас, нүд, шүдний үзлэгт хамруулахаар төлөвлөжээ.
2024-09-20

АШУҮИС, МУБИС, МУИС, СУИС, ШУТИС, ХААИС-ийн удирдах зөвлөлийн үйл ажиллагааг шинэчилнэ

Боловсролын сайд П.Наранбаяр Төрийн өмчийн зургаан их сургуулийн Дундын удирдах зөвлөлийн ажлын албаны бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзан, тус зөвлөлийн цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцов.
2024-09-19

Төгсөх ангийн оюутнууд болон тэтгэвэрт гарсан багш нарыг сургууль, цэцэрлэгүүдэд ажиллуулж эхэлжээ

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн багшийн хүрэлцээний талаар Боловсролын сайд П.Наранбаяр өчигдөр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Багшийн дутагдлыг нөхөх чиглэлээр хэд хэдэн арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөснөө тэрбээр онцлов.
2024-09-19

“Магистр, докторын судалгааны ажлыг оюуны өмчийн хулгайн шалгалтад оруулна”

“Магистр, докторын судалгааны ажлыг оюуны өмчийн хулгайн шалгалтад оруулна”
2024-09-18

Хромбүүк угсрах үйлдвэр байгуулах хүсэлт тавьжээ

Хромбүүк угсрах үйлдвэр байгуулах хүсэлт тавьжээ
2024-09-18

Цэцэрлэгийн нэмэлт элсэлтэд 7898 хүүхэд бүртгүүлжээ

Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны цахим бүртгэлийг “И-Монголиа” системээр хүлээн авч дууслаа. Энэ удаад 2-5 насны 7898 хүүхэд хүсэлт илгээсэн байна. Хүүхдүүдийн 2377 нь хоёр, 1854 нь гурав, 1922 нь дөрөв, 1745 нь таван настай аж. Хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг эцэг, эх, асран хамгаалагчийн гар утсанд өчигдрөөс илгээж эхэлсэн бөгөөд хуваарилалтыг гурав хоногт багтаан гаргах гэнэ.
2024-09-17

 Байгалийн ухаан болон англи хэлний багш хамгийн эрэлттэй байна

 Байгалийн ухаан болон англи хэлний багш хамгийн эрэлттэй байна
2024-09-17

Багшлах эрхийн гэрчилгээ олгох журам баталлаа

Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журмыг Хууль зүй, дотоод хэргийн яам Захиргааны хэм хэмжээний актад бүртгэж, эцэслэн батлагдлаа.
2024-09-13

Номын БАЯР эхэллээ

36 дахь удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ. “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын санаачилсан “Номын баяр”-ыг энэ жилээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж байна. Ерөнхийлөгч бодлого, үйл ажиллагааныхаа хөтөлбөрт “Номын сайн нөхөр” хөдөлгөөн өрнүүлэхээр тусгаж, монгол хүнийг номтой нөхөрлөж соён гэгээрэх үйл явцыг нь дэмжих зорилго тавьсан юм.
2024-09-13

Багшийн гүйцэтгэлийн үнэлгээний тогтолцоог сайжруулахаар болжээ

Багшийн гүйцэтгэлийн үнэлгээний тогтолцоог сайжруулахаар болжээ
2024-09-13

Боловсролын яам мэдээллээ үндэсний бичгээр хослуулан түгээж эхлэв

Боловсролын яам мэдээллээ үндэсний бичгээр хослуулан түгээж эхлэв
2024-09-12