Ирэх сард олон жилийн дунджаас хүйтэн байх нь
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргажээ. Ирэх сард нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх нь. Мөн зүүн өмнөд хэсэгт олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна. Харин арваннэгдүгээр сард агаарын температур нийт нутгаар дулаан, хур тунадас олон жилийн дунджийн орчим байх гэнэ.
2024-09-05
Эг, Үүр, Орхон-Сэлэнгийн сав газраар бороотой
7-нд Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 8-нд Хангай, Хөвсгөл, Эг, Үүр, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно. Салхи 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд Алтайн салбар уулс болон тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 5-наас ихэнх нутгаар дулаарч Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +18...+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна.
2024-09-04
Сагсай сум долоо дахь жилдээ бүргэдийн баяраа зохион байгуулах нь
Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ЗДТГ, Бүргэдчдийн холбоо, “Аян трэйвэл” компани хамтран жил бүр зохион байгуулдаг бүргэдийн баяр энэсарын 17, 18- нд болох нь. Энэудаагийн “Сагсай-Алтан бүргэд” арга хэмжээг “Хүн төрөлхтний соёлын өвийг таниулъя” уриан дор явуулахаар төлөвлөсөн бөгөөд бүргэдээр ан ав хийлгэх уламжлал, зан үйлийг ер бусын, өвөрмөц соёл гэдэг талаас нь гадаад, дотоодын жуулчдад сурталчлахыг зорьж буй гэнэ.
2024-09-03