Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Аюулт үзэгдэл, ослын 72 дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 18 иргэний амь насыг авран хамгааллаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.06.03-09/  нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын  72 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
2024-06-10

Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно

Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна.
2024-06-10

Архангай аймгийн ойн сангийн 27000 га-д шавьжны устгал хийнэ

2024 онд Улсын төсвийн хөрөнгөөр “Ойн хөнөөлт шавжтай үүргийн шүршигч багаж ашиглан тэмцэх ажил”-ын хүрээнд Архангай аймгийн Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр, Булган, Өндөр-Улаан, Өлзийт, Эрдэнэмандал сумдын ойн сангийн 27000 га талбайд устгал хийхээр төлөвлөжээ.
2024-06-09

Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Ойрын өдрүүдэд уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар бороо орохгүй. Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно, бусад нутгаар бороо орохгүй.
2024-06-08

“Нийслэлийн ойн санд өнгөрсөн хавар түймэр гараагүй”

Хотын ойн санд өнгөрсөн хавар түймэр гараагүйг нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв. Тус байгууллага, нийслэлийн ОБЕГ болон Цагдаагийн удирдах газрынхан хамтран хотын ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл хийжээ. Ингэхдээ нийслэлийн таван дүүргийн ногоон бүсэд хуурайшилтын хугацаанд тогтмол хяналт шалгалт явуулсан аж. Энэхүү хөдөлгөөнт эргүүлийн үйл ажиллагаагаа уржигдраас хаажээ. Өнжмөл өвсний түймэр хаврын улиралд 124 бүртгэгдсэнээс хөдөлгөөнт эргүүлийнхэн 41-ийг газар дээр нь илрүүлэн, унтраасан байна. Тухайн бүсийн 60 иргэнтэй гэрээ байгуулан эргүүлээр ажиллуулжээ. Нийслэлийн ногоон бүсэд зорчсон 2175 автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, 11 852 иргэнд гарын авлага, санамж сэрэмжлүүлэг өгчээ.
2024-06-07

Үндэсний бахархалт мазаалай баавгайн тухай баримтат киног “Apple TV” хийх нь

Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг дэлхий нийтэд таниулах баримтат киног “Apple TV”-гээс хийхээр болжээ. “Дэлхийд тэргүүлэгч “Apple” компанийн “Apple TV”-гийн хамт олон Монголын мазаалай баавгайн талаар баримтат кино хийж байна. Энэ нь дэлхий нийтэд Монгол Улсын бахархалт амьтныг сурталчлахад маш үнэтэй хувь нэмэр болно. Манай сан 2017 онд ХБНГУ-ын “Lookfilm” компанитай хамтарч “Мазаалай” хэмээх баримтат кино хийж байсан. Энэ нь Европын Холбооны улсуудад мазаалайг суртачлан таниулсан сайн жишээ болж байлаа” хэмээн Говийн мазаалай хамгаалах сангаас мэдээлэв. 
2024-06-07

Завьт эргүүлүүд ирэх долоо хоногоос ажиллаж эхэлнэ

Нийслэлийн Засаг даргын Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай А/656 тоот захирамжийн дагуу Онцгой байдлын, нийслэлийн Цагдаагийн удирдах, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамтарсан бүрэлдэхүүн хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэх юм байна. Завьт эргүүлүүд Багануур дүүргийн Хэрлэн голын Дивизийн гармаас Хадан хошуу, Тэрэлж хүртэл, Баянзүрхийн Хар усан тохойгоос Хан-Уулын Хадан хясаа хүртэлх хэсэгт иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах нь. 
2024-06-07

Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл ажиллана

Зургадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл ажиллана. Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/656 тоот захирамжийн хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамтарсан бүрэлдэхүүн хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэнэ.
2024-06-07

"Богд ууланд зөвшөөрөлгүй барилга барьсан ААН-үүдэд 1.2 тэрбум төгрөгийн торгууль оногдуулсан"

Богд уулын газар олголттой холбоотой асуудлаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийв. Тэрбээр "Улаанбаатар хот, Богд хан уул өнөөдөр ямар хэмжээтэй барилгажсан байна, үүнээс ямар том том асуудлууд үүсэж байна, Зам харилцаа, дэд бүтэц, зайсанд амьдарч байгаа иргэдийн ууж байгаа уснаас ялгарч байгаа нян, ялгадасны асуудлаас болоод олон асуудал үүсэж байна.
2024-06-06

Өгий нуурын ёроолд хаягдсан загасны торнуудыг гаргана

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Архангай аймгийн Өгий нуурыг хамгаалах цогц ажил эхэллээ. Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Усны газар, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын хамтарсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа.
2024-06-06

Аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна

Зургадугаар сарын 6-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024-06-06

Булган уулын байгалийн цогцолборт газрыг улсын хамгаалалтад авах хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Чинзориг танилцууллаа.
2024-06-05

Хангайн бүсийн уулын ландшафтыг нөхөн сэргээх замаар экосистемийг сайжруулна

Архангай аймгийн Ихтамир, Чулуут, Цэнхэр, Булган сум, Баянхонгор аймгийн Галуут, Эрдэнэцогт сум, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Уянга суманд Даян дэлхийн байгаль орчны сан (ДДБОС)-гийн санхүүжилтээр хэрэгжих “Хангай бүсийн уулын ландшафтыг нөхөн сэргээх, хамгаалах замаар экосистемийн үйлчилгээ болон орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах нь” төслийн загварыг баталгаажуулах хэлэлцүүлэг Архангай аймагт боллоо.
2024-06-05

Өнөөдөр дуу цахилгаантай аадар бороо орно

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2024-06-05

Ойрын өдрүүдэд аадар бороо орж, салхи ширүүснэ

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 4-нд нутгийн баруун хагаст, 5-нд нутгийн төв хэсгэээр, 6-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024-06-04

Он гарснаас хойш усны ослоор 16 хүн нас баржээ

Цаг уурын байгууллагаас 6-8 дугаар сард олон жилийн дунджаас ахуй хэмжээний хур тунадас орох урьдчилсан төлөв гарсныг мэдээлсэн. Үүнтэй уялдуулан Онцгой байдлын ерөнхий газарт шуурхай штаб ажиллуулж буй бөгөөд нийслэл, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагааг дэмжих, мэргэжлийн арга зүйгээр хангах, үерийн гамшгийн үед хүн хүч, техник хэрэгслийг зөв хуваарилах үүрэгтэй аж. Өнгөрсөн зун нийслэлд дөрвөн удаа үер бууж, хүний амь эрсдэн, олон айл орох оронгүй болсон юм. Нийслэлд үерийн ус тогтдог 50 байршил байдаг аж. Тэдгээрийн 22-ынх нь ус зайлуулах шугам сүлжээг шинэчилж, барилга байгууламжийг хүчитгэсэн гэнэ. 
2024-05-31

ТАНИЛЦ: 7, 8, 9 дүгээр саруудад цаг агаар ямар байх вэ?

Ирэх улирлын буюу долоо, найм, есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна. Зуны саруудад хур тунадас ахиу орох төлөвтэй байгаа бүс нутгуудад гэнэтийн ус ихтэй аадар бороо орох, голын усны түвшин нэмэгдэх зэрэг болзошгүй аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн нарийвчилсан урьдчилсан мэдээг цаг тухай бүрт нь хүлээн авахыг зөвлөж байна. 
2024-05-31

Галт уулын дэлбэрэлтээс урьдчилан сэргийлж 3800 иргэнийг нүүлгэн шилжүүлнэ

Исландын өмнөд хэсэгт буюу Рейкьявик хотын ойролцоо өнгөрсөн оны аравдугаар сараас хойш галт уулын дэлбэрэлт болж байна. Тав дахь удаагийн галт уулын дэлбэрэлт орон нутгийн цагаар тавдугаар сарын 29-ний 15:00 цагт болжээ.  
2024-05-31