Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цасаар шуурна
Нэгдүгээр сарын 9 буюу өнөөдөр агаарын хэм -16...-11 хүйтэн байна. Салхи 2-3 м/сек хурдтай зүүн-өмнөд зүгээс салхилна. Өглөө нь агаарын температур -25...-20 хэм байна. Орой агаарын температур -18...-15 хэм хүрэх бол шөнөдөө -25...-22 хэм хүрч, хүйтэрнэ. Хур тунандас орохгүй, салхи 1-2 м/сек хурдтай зүүн-өмнөд зүгээс салхилна
2024-01-09
Цас орж, шуурна
Төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, зүүн хагаст баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
2024-01-08
Богдхан ууланд улиас тарих нь зохимжгүй гэв
“Ойн хайгуул” ХХК-ийнхан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 онд Богдхан уулын Шанаган модны аманд навчит болон шилмүүст 26 400 мод тарьжээ. Эл төслийг БОАЖЯ, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо санаачилж, захиалагчаар “Өсөх зоос”, гүйцэтгэгчээр дээрх компани ажилласан юм байна.
2024-01-05
20 аймгийн 166 сумд өвөлжилт хүндэрчээ
Энэ сарын 3-4-нд шилжих шөнө ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч өмнөх өдрүүдийнхээс бага зэрэг чангарчээ. Үүний улмаас Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн өмнөд хэсэгт цасан бүрхүүлийн зузаан нэмэгдсэн гэнэ. Өчигдрийн байдлаар Увс аймгийн Малчин сумд 37, Хяргаст 35, Давстад 31 см-ийн зузаан цасан бүрхүүл тогтсон нь одоогоор дээд үзүүлэлт аж. Өвөлжилтийн нөхцөл байдал ийнхүү хүндэрсэнтэй холбоотойгоор УОК-ын Шуурхай штабынхан 21 аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийсэн бөгөөд зудын эрсдэлийг даван туулах нэгдсэн төлөвлөгөө боловсруулахаар шийдвэрлэсэн гэнэ.
2024-01-05
“Нэг жуулчин, нэг ямаа” хөтөлбөр хэрэгжүүлэхээр санамж бичиг байгууллаа
Тэгвэл Архангай аймаг “Нэг жуулчин, нэг ямаа” хөтөлбөр хэрэгжүүлэхээр БОАЖЯ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны удирдлагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ. Тус аймаг энэ онд 100 мянган жуулчин хүлээж авах зорилт тавьсан бөгөөд орон нутгийг чиглэсэн аялагчдын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд ийм санаачилга гаргасан байна. Архангайнхан энэ жил нутагт нь ирсэн гадаадын жуулчин бүрд ямаа зүсэлж үрчлүүлэх, бэлэглэх “урамшуулалт” хөтөлбөр хэрэгжүүлэх нь. Энэ нь монголчуудын ахуй амьдралын онцлогийг сурталчлан таниулахаас гадна нутгийн иргэдийн амьжиргааг дэмжихэд чухал ач холбогдолтой гэнэ.
2024-01-04
Тарьц, суулгацын нөөцийг тав дахин нэмэгдүүлжээ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас улсын хэмжээнд мод үржүүлгийн газруудыг бүртгэх, тарьц, суулгацын нөөцийн хэмжээг тогтоох ажлыг зохион байгуулсан талаараа мэдээлэв. Одоогоор манай улсад мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 452 газар бий гэнэ. Үүний 351 нь аж ахуйн нэгж, байгууллага, 25 нь нөхөрлөл, 76 нь хувь иргэн аж. Эдгээр нь 21 овог, 52 төрөлд хамаарах 124 зүйлийн 62.9 сая тарьц, суулгацын нөөц бойжуулж байгааг тооллогоор тогтоожээ. Энэ нь өмнөх жилийнхээс тав дахин өссөн үзүүлэлт юм байна.
2024-01-04
Г.Занданшатар: 1990 оноос хойш манай улсад Мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр хөгжсөнгүй
“Мөнх-Шинэ хөдөө” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Энэхүү хэлэлцүүлгэээр Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулан танилцуулахаас гадна эрдэмтэн, судлаачид оролцож, бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийн бодлогын шинэчлэл, бэлчээрийн тулгамдсан асуудал, улсын бэлтгэлийн тогтолцоо, мал аж ахуйн бүтээгдэхүүний өртгийн сүлжээг боловсронгуй болгох, сумын хөгжлийн системийн шинжилгээ зэрэг олон асуудлаар илтгэл тавьж, хэлэлцэв.
2024-01-04
Сэлбэ голын халиа гурав хоногт 2-5 см-ээр нэмэгдлээ
Мөн өнгөрсөн онд бороо их орж, гол үерлэсэн нь ч үүнд нөлөөлсөн гэнэ. Өөрөөр хэлбэл, хур бороо их орсноос үүдэн хөрсөн дэх усны түвшин нэмэгдсэн нь өвлийн цагт халиа үүсэх эрсдэл үүсгэжээ. Түүнчлэн ойрын үед цаг агаар дулаарч буйгаас Дарь-Эхийн эцэс орчмоос мөс хайлан, дээрх гол руу цутгах эрсдэл өндөр аж. “Геодез, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас Сэлбэ голын ус далангаасаа халихаас нь өмнө шаардлагатай арга хэмжээг тогтмол авч буйгаа мэдээлэв. Тиймээс иргэдийн эд хөрөнгөд хохирол учрахгүй гэж албаныхан нь хэллээ.
2024-01-03
“Тамирын жавар-2024” мөсний баярыг энэ сарын 12-14-нд зохион байгуулна
Түүнчлэн “Winterland international DJ party” зохион байгуулах аж. Үүнд БНСУ-аас дижей Potaito, Yesong нар ирж, оролцох нь. Уг шоунд оролцоход тасалбар авах шаардлагатай. Харин бусад үйл ажиллагаа нь үнэ төлбөргүй. “Тамирын жавар”-ыг зорин очсоноор мөсний шагайн, сур харваагаар сургагч багш нарын тусламжтайгаар наадах, “Хангайн хасар” монгол банхар нохойны үзэсгэлэн, өвлийн үндэсний хувцас шалгаруулалтад оролцох боломжтой. Уг мөсний баярыг “ARA complex”-т зохион байгуулах нь. Энэ нь аймгийн төвөөсөө 2.5 км зайтай аж.
2024-01-03
Өвлийн улирлын үргэлжлэх хугацаа 12 хоногоор богиносжээ
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн судлаачид Монгол Алтайн нуруу орчмын экосистемд уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж буйг судалж, энэ талаараа санал, зөвлөмж боловсруулжээ. Тухайн бүс нутгийн жилийн дундаж агаарын температур 1940-2021 оны хооронд 2.45 градусаар нэмэгдсэн бол өвөл, хаврын улиралд 1100-1700 метрийн өндөрт хамгийн эрчимтэй дулаарсан (3-4 градус)-ыг тогтоосон байна. Үүний улмаас өвлийн улирлын үргэлжлэх хугацаа 1990-2021 онд 12 хоногоор богиноссон гэнэ. Жилийн нийлбэр хур тунадасны хэмжээ 2021 он хүртэлх 80 жилийн хугацаанд 16 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан ч сүүлийн гурван жилд хэвийн хэмжээнээс эрс багасжээ.
2024-01-03
Цас хунгарлаж, шуурсан газартаа 60 см хүртэл зузаан цастай байна
Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд цастай байна. Тодруулбал, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Тарвагатай, Эрээний нуруу, Хархираа Түргэний уулс, Дарьгангын тэгш өндөрлөгөөр 20 см-ээс их цас унажээ.
2024-01-03
Ихэнх нутгаар дулаан байх боловч нэгдүгээр сарын 10, 20-нд хүйтэрнэ
Нэгдүгээр сарын эхээр ихэнх нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байх боловч нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар -3–5°С-аар хүйтэн байна. Мөн сарын дунджаар нь аваад үзвэл нутгийн баруун өмнөд хэсгээр дулаан, харин төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр хүйтэн, говь талын нутгаар дунджаас ялимгүй их цас орох төлөвтэй байна
2024-01-01