Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Дундговьд 30 сая тарьц, суулгац бойжуулах мод үржүүлгийн газар байгуулна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2031 он хүртэл 100 сая мод тарьж, Дундговь аймгийн Сайнцагаан сумд мод үржүүлгийн газар байгуулан, 50 га газарт жигд, заг, сухай, бүйлс, хайлаас, харгана, чонон болон Сибирь хармагийн 30 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлэхээр төлөвлөсөн.
2024-11-14

 Манай улсад 741 873 жуулчин иржээ

 Жуулчдын буюу суралцах, ажиллах, байнга оршин суухаас бусад зорилгоор Монгол Улсын хилээр нэвтэрсэн гадаад иргэдийн статистик мэдээллийг өмнө нь Гадаадын иргэн, харьяатын газраас танилцуулдаг байсан. Тэгвэл одооноос Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо www.mto.mn цахим хуудсаар дамжуулан эл үзүүлэлтийг жил, сар, өдрөөр нь дэлгэрэнгүй танилцуулдаг болжээ.
2024-11-14

Ирвэстэй сумдын малчдад зөвлөмж, мэдээлэл хүргэв

Цоохор ирвэс малчдын гэр, хотонд халдах тохиолдол сүүлийн үед нэмэгдсэнтэй холбоотойгоор Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ирвэс хамгаалах сан хамтран Булган, Ханхонгор, Хүрмэн сумын малчдын дунд уулзалт, хэлэлцүүлэг үе шаттай зохион байгуулж байна.
2024-11-13

Ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна

2024 оны арваннэгдүгээр сарын 14-18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
2024-11-13

1940 оноос хойших хамгийн дулаан ес дэх сар тохиолоо

Манай оронд аравдугаар сард агаарын дундаж температур Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -3 хэмээс хүйтэн, говь, цөлийн бүсэд 3.1-12, бусад хэсэгт -3.1-ээс гурван хэм хүртэл дулаан байдаг аж. Тэгвэл энэ оны аравдугаар сард агаарын температур өмнөх жилийн мөн үеийнхээс -2.2 хэмээр хүйтэн, олон жилийн дундаж буюу 1991-2020 оны үзүүлэлтээс 1.6 хэмээр дулаан байжээ.
2024-11-12

Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутагт газар 5.2 магнитудын хүчтэй хөдөллөө

Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутагт өчигдөр газар 5.2 магнитудын хүчтэй хөдөллөө. Өчигдөр үүрийн 04.37 цагт бүртгэгдсэн газар хөдлөлтийн голомт нь Баянцагаан сумын төвөөс хойд зүгт 38, Баацагааны төвөөс баруун урд зүгт 49, Баян-Өндөрийнхөөс хойд зүгт 64 км зайд байсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв. Чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн ч учирсан хохиролгүй гэнэ.
2024-11-11

Хүйтний эрч чангарах нь

Энэ долоо хоногт хүйтний эрч чангарах төлөвтэйг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Тодруулбал, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, баруун аймгуудын нутгийн зарим хэсэгт маргаашаас хүйтэрнэ. Түүнчлэн төвийн бүсийн хойд хэсэгт нөгөөдөр цас орж, шуурах төлөвтэй аж.
2024-11-11

Арц богдын өвөр хоолойгоор хүчтэй салхилна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 10-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор хүчтэй салхитай байхыг анхааруулж байна.
2024-11-10

Ихэнх нутгаар хүйтэрнэ

2024 оны арваннэгдүгээр сарын 8-18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
2024-11-09

Орон нутгийн замд халтиргаа гулгаа ихэссэнийг анхаарууллаа

Өчигдрийн 09.00 цагийн байдлаар Өндөрхаан-Баруун-Урт, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто зам дагуу цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал, зарим хэсгээрээ халтиргаа гулгаатай байв.
2024-11-04

Дорнод, Сүхбаатарын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 3-нд Дорнод, Сүхбаатарын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэх тул зам, даваа, гүвээнд халтиргаа, гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.
2024-11-03

Сэлэнгийн нутаг, Төв аймгийн хойд хэсгээр цас орж шуурна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 2-ны өдөр Сэлэнгийн нутаг, Төв аймгийн хойд хэсгээр, 3-нд Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, зам, даваа, гүвээнд халтиргаа, гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
2024-11-02

Агаарын бохирдол бидний амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ

Бидний амьдралд агаарын бохирдол хэрхэн нөлөөлж байна вэ. Хүүхдүүд энэ асуултад хэрхэн хариулах бол. Цаашлаад тэд хариултаа зурагт яаж дүрслэхийг олон нийтэд харуулах уралдааныг Монголын үндэсний музейгээс зарлажээ.
2024-11-01

Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв гарлаа

2024 оны 11 дүгээр сарын 01-10-ныг хүртэлхцаг агаарын урьдчилсан төлөв: 11 дүгээр сарын 02-03-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ.
2024-11-01

Монгол Улс жилд 4000 тонн жимс хураан авдгийн 92 хувь нь чацаргана

Монгол Улсад жимс, жимсгэнийн тариалан үүсэж хөгжсөний 70 жилийн ойг угтан Монголын жимс, жимсгэнийн холбоо, Олон улсын чацарганын холбоо хамтран Улаанбаатар хотод өчигдөр “Азийн жимс, жимсгэнэ-2024” хурал зохион байгуулав. Энэхүү олон улсын хуралд дотоодын эрдэмтэн, судлаачид, тариалан эрхлэгчдээс гадна Орос, Хятад, Казахстан, Латви, Пакистан зэрэг орны 40 гаруй төлөөлөгч оролцлоо.
2024-11-01

Ховд аймгийн Мянгад сумын нутагт газар 3.9 магнитудын хүчтэй хөдөллөө

Ховд аймгийн Мянгад сумын нутагт өчигдөр 03.21 цагт газар 3.9 магнитудын хүчтэй хөдөлснийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн ч учирсан хохиролгүй гэнэ.
2024-10-31

Туул голын дөрвөн цэгээс дээж авч, нарийвчилсан шинжилгээнд илгээлээ

“Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв” УТҮГ, Туул голын сав газрын захиргааны мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсгийнхэн иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу Туул голын бохирдлыг хэмжихээр сорьц авч, нарийвчилсан шинжилгээнд илгээлээ.
2024-10-31

Хавтгайн тархац нутагт баянбүрд байгуулах шаардлагатай гэв

Говийн гайхамшигт зургаан амьтны нэг болсон хавтгайн тоо толгой тогтвортой өсөхөд усан хангамж хамгийн чухал нөлөөтэйг судлаач, доктор, профессор Д.Чандмань хөндлөө. Алтайн өвөр говь дахь Богц цагаан дэрс, Баруун, Зүүн шарга, Тооройн булаг, Майхан булаг, Эхийн гол, Шар хулст, Цагаан бургастын баянбүрд нь эртнээс нааш хавтгайн сүрэг нүүдэллэж, орогнох цөм нутаг байсаар иржээ.
2024-10-30