2024 оны арваннэгдүгээр сарын 8-18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
9-нд нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, хугацааны эхэн болон сүүлээр ихэнх нутгаар хүйтэрнэ.
Хур тунадас: 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 11-нд Алтайн уулархаг нутгаар, 12, 13-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд нутгийн зарим газраар, 17-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: 08-нд баруун аймгуудын нутгаар, 09, 10-нд нутгийн зарим газраар, 12-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 16-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Агаарын температур: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар хүйтэн Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -6....-11 градус, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -13....-18 градус, өдөртөө -3....-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2...+3 градус дулаан, өдөртөө +3...+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -7...-12 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн байна. 11, 12-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 9-нд нойтон цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 9-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хүйтэрч Шөнөдөө -7...-12 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн байна. 11, 12-нд өдөртөө бага зэрэг дулаан байна.